Тайгер Вудс Трампаас Эрх чөлөөний одон авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Эрх чөлөөний одонгоор домогт гольфчин Тайгер Вудсыг шагнаж, гардуулан өглөө. Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одон гэдэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн энгийн иргэдэд олгодог дээд хоёр шагналын нэг юм. Шагналыг “АНУ-ын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахад их хувь нэмэр оруулсан иргэнд олгодог юм.  

Энэ жил 43 настай Вудс өнгөрсөн сар Огастад болсон Мастерс тэмцээнд түрүүлж, тус тэмцээний тав дахь цомоо өргөсөн. Тэрбээр сүүлийн 11 жил том тэмцээнд түрүүлээгүй байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп агуу ялалт байгуулсанд нь биечлэн, баяр хүргэсэн билээ. Үнэхээр сүүлийн 11 жил түүний амьдралд тун хэцүү үе болж өнгөрсөн. Нурууны гэмтлийн улмаас хэд хэдэн удаа хагалгаанд орж, эхнэрээсээ салсан түүнийг их спортод эргэн ирсэнд хамгийн их баярласан хүн нь Ерөнхийлөгч Трамп байлаа.

“Хүнд хэцүү байсан ч би талбайдаа эргэн ирэхээр хичээж зүтгэсэн. Дахин мэргэжлийн тамирчин болох боломж олдсонд би баяртай байна. Хэдэн долоо хоногийн өмнө “Мастерс” тэмцээнд түрүүлсэн минь миний замналын хамгийн хурц сайхан мөчийн нэг юм” гэж Вудс ёслолын ажиллагаан дээр мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top