Мэргэжлийн сүмогийн 64 дэх ёкозүна, мэргэжлийн бөх Акэбоно Таро өнөөдөр /2019.05.08/ 50 нас хүрч байна. Рингэндээ заавал эргэн ирнэ. Энэ бол аваргын сүүлийн үед хэлж байгаа үг. Амьдралынх нь уриа ч гэхэд болно.
Ах дүү Вака, Такатай өрсөлдөн, дээд зиндаанд 11 түрүүлсэн ёкозүна зодог тайлаад 2005 оноос мэргэжлийн бөхөд шилжсэн.
2017 оны дөрөвдүгээр сарын 11-нд Китакюүшюүд болсон мэргэжлийн бөхийн тэмцээний дараа ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн Акэбоно зүрх нь 37 минутын турш байн байн зогсон сандаргаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байлаа. Зүрх зогссоны нөлөөгөөр хөл гар нь хөдөлгөөнгүй болж, ярьж чадахаа байн, одоогийн байдлаар хоёр дахь жилдээ эмчлүүлж байна. Гэхдээ сүүлийн үед эмчилгээнд ахиц гарсан. Гараа атган, тэргээ түрдэг болж, ёкозүна асан Ваканоханаг эргэж очиход эртний явдлаа дурсан ярьж байсан гэнэ. 210 кг байсан ч турж, одоо 150 кг жинтэй.
Түүний хажууд гэргий Кристина, 18 настай Коди, 15 настай Кана гэсэн хүүхдүүд нь үргэлж хамт байгаа. Гэрбүлийнхэндээ “Рингэнд буцаж гарна. Мэргэжлийн бөх бол миний ажил” гэж ярьдаг гэсэн. Ёкозүна Акэбоно рингэндээ эргэн хурдан эргэн ирэхийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл ( 5 )
ринг нтр яахав ээ. ямар хүн зодож чаддаг биш. зүгээр л тайван амьдрахаа бодож үз.
монголд ирж мах ид. айраг уу дэмбээд тэгвэл үтэр илааршимой