“Кинкора” компани зургаан сая ам.долларын санхүүжилт татна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Кинкора” компани “Зүүн Цагаан суварга”, “Хүрэл үнэг” төслүүддээ нэмж зургаан сая ам.доллар босгоно гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр нэгж хувьцаа нь 10 центийн үнэ бүхий 60 сая ширхэг хувьцааг дахин хөрөнгийн зах зээлд гаргах аж. Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч гэгдэх LIM Asia Special Situations Master Fund компани 28 хувийг хувь тэнцүүлсэн хэмжээгээр захиалгад оруулах төлөвтэй байна.

“Кинкора” компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээрх хоёр хайгуулын талбайд байр зүй болон геофизикийн судалгааг дуусгасан юм.

Одоогоос хоёр сарын өмнө буюу гуравдугаар сард “Хүрэл үнэг”, “Цагаан суварга” хайгуулын талбайд сонгосон цэгүүдэд 9-18 мянган метрийн өрөмдлөг хийгээд байна. “Кинкора” компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 8.5 цент хүрч өнгөрсөн жилийнхээс 34.6 хувиар унажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top