Бүсгүй хүний далд гоо сайхан нь эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гол зэвсэг юм. Мэдээж хэрэг орчин үед эмэгтэй хүний далд гоо сайханд үзүүлэх эмчилгээ олон төрлөөр нэвтэрч байна. Тодруулбал, физик эмчилгээ, Нано аппарат, Лазер эмчилгээ гэх зэрэг. Эдгээр нь тодорхой хугацааг зарцуулж байж сая нэг үр дүнгээ үзүүлдэг бол танд 30 минутын дотор таван жилийн баталгаатай эмчилгээг санал болгож байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг “WinkFeel Diamond” үтрээний тарилгын албан ёсны төлөөлөгчийн газар болох “Ливингколортрейд” ХХК-ын эмзүйч О.Булгаатай ярилцлаа.
-Монголд шинээр нэвтрүүлж буй “WinkFeel Diamond” буюу коллагений агууламжтай тарилга орж ирж байгаа юм. Энэ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжлийн нээлт, дэлхийн бүсгүйчүүдийн хэрэглээнд нэвтэрсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаадаа таатай байна. Winkfeel Diamond-ийг энгийнээр тайлбарлавал коллаген ялгаруулагч капсул үүсгэгч тарилга юм. Энэхүү тарилгын гол үүрэг нь үтрээний булчин чангалах, дүүргэх үүрэгтэй. Эмэгтэй хүний төрөлтийн давтамж, насжилт, амьдралын хэв заншил, хэрэглэж буй эм тариа, бэлгийн амьдрал зэргээс шалтгаалан үтрээний хана сунаж, уян хатан чийглэг чанараа алдан мэдрэг чанар багассан байдаг. Үүнээс үүдэж гэр бүлийн гадуур харилцаа үүсэж, хосуудын хоорондын харилцаа муудах зэрэг янз бүрийн асуудал тулгардаг. Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл үүсдэг асуудал нь бэлгийн харилцаанаас таашаал авч чадахгүй байх эсвэл хамтрагч буюу нөхөртөө, найз залуудаа бэлгийн таашаал өгч чадахаа болих, шээс задгайрах, ханиалгаж найтаахад шээс дусагнах, үтрээ хуурайших, халуун оргих, үтрээний орчны тэнцвэр алдагдаж, юм их гарах, эвгүй үнэр үнэртэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Winkfeel Diamond нь эдгээр асуудлыг мэс заслын бус, эмийн бус, хүндрэлгүйгээр, зовиургүйгээр шийдэх цаг хугацаа хэмнэсэн арга юм.
-“WinkFeel Diamond” тарилга нь ямар найрлагатай вэ, хүний биед ямар нэгэн нөлөө үзүүлдэг үү?
-Тус тарилгын үр дүн болон аюулгүй байдал нь Өмнөд Солонгос улсын хүнс, эмийн аюулгүй байдлыг хамгаалах газар “KFDA”-аар баталгаажсан. Үндсэн найрлага нь Коллагений нэгдүгээр хэлбэр ба Декстран юм. Коллагений нэгдүгээр хэлбэр нь хүний биеийн арьс, холбогч эдийн 80 хүртэлх хувийг бүрдүүлж түүний уян хатан, гадны нөлөөнд бат бөх байх чанарыг бүрдүүлж байдаг. Winkfeel diamond тарилга хийгдсэн хэсэгт хатуу имплант буюу суулгац хэлбэрийн коллагенан капсул үүсэж үтрээг дүүргэдэг ба коллаген түүний нөлөөгөөр цусны шинэ судлууд бий болж хэсэг газрын цусны эргэлт сайжрах, коллагены ялгарал нэмэгдэх, үтрээний хананы болон G цэгийн мэдрэмтгий байдал сайжрах, үтрээний чийглэг байдал сайжрах, орчин тэнцвэржих зэрэг олон сайн үр дүн үүсдэг, ингэснээр танд мөн таны хамтрагчид таатай мэдрэмжийг төрүүлдэг.
-Үтрээг эрүүлжүүлэх эмчилгээ болон арга бий. Тэдгээрээс тус тарилга нь юугаараа онцлог юм бэ?
-Тийм шүү. Өнөөдөр Монголд үтрээг эрүүлжүүлэх олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бий. Жишээлбэл сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаад буй нано аппарат. Тус нано аппарат дээр ярихад энэ нь физик эмчилгээний арга. Физик эмчилгээ нь цаг хугацааг маш ихээр шаарддаг. Өөрөөр хэлбэл та 10 удаа энэ аппаратад орсны дараагаар үр дүнгээ мэдэх боломжтой. Нэг удаа ороход хооронд дахь зай нь хол байх, ердөө 10 удаа ороход нэг курс эмчилгээ болох зэрэг цаг зав их зарцуулна. Харин бидний нэвтрүүлэх гэж буй энэхүү тарилга нь таны цагийг хэмнэхээс гадна өндөр үр дүнтэй юм. Тодорхой хэлбэл ямар ч даавар, түүний төрлийн эм, бодис хэрэглэх шаардлагагүй, мэс хэрэглэхгүй, үтрээний хананд бат бөх бэхлэгдэн бэлгийн харилцааны үед хөдөлгөөнд орохгүй, зөвхөн эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтан доор хийгддэг давуу талуудтай.
-Дааврын эм бодис эмэгтэйчүүдэд таргалуулах, тураах гэх зэрэг үр дагавар үзүүлэх тохиолдол элбэг байдаг?
-Дээр дурдсанчлан энэ бүтээгдэхүүн нь Өмнөд Солонгос улсын FDA-р баталгаажсан. Мөн коллаген гэдэг бодис маань өөрөө хүний биед байгалиасаа тодорхой хэмжээгээр ялгарч байдаг учир хүний биед ямар нэгэн ноцтой гаж нөлөө үзүүлдэггүй гэдгээр онцлог. Хүмүүсийн их асуудаг таргалах, тураах зэрэг муу үр нөлөө байдаггүй гэсэн үг. Winkfeel тарилгыг хийлгээд төрж ч болно. Мөн ямар нэгэн гаж нөлөө үүссэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
-Үтрээг бариу болгохоос гадна ямар үйлчилгээг үзүүлэх вэ?
-Цэвэршилтийг удаашруулна, үтрээний чийгшлийг нэмэгдүүлж, хуурайшилтыг бууруулна. Мөн атрофи буюу хатингаршлаас үүдэлтэй өвдөлт, халуу оргих мэдрэмжийг бууруулна. Үтрээний орчинг тогтворжуулна. Ашигтай бактерийн хэвийн өсөлтийг хангана. Үтрээний салст бүрхүүлийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлнэ. Шээс задгайралт багасгах зэрэг үйлчилгээг үзүүлэх үр дүнтэй тарилга байгаа юм.
-“WinkFeel Diamond” тарилгыг нэг удаа тариулаад хэдий хэр хугацаанд үр дүнгээ үзүүлэх вэ, нэг л удаа тариулдаг уу эсвэл дахин дахин тариулах шаардлагатай юу?
-Тарилгыг нэг удаа тариулахад л үр дүн нь мэдрэгдэнэ. Нэг удаа тарилга хийлгэсний дараагаар долоо хоног бэлгийн харилцаанд орохгүй байх шаардлагатай. Долоо хоног бэлгийн харилцаанаас зайлсхийсний дараагаар та хэвийн амьдралдаа орох боломжтой. Үйлдвэрлэгчийн зүгээс Winkfeel тарилга үр дүнгээ таван жил барина гэж баталгаа өгч байгаа.
-“Ливингколортрейд” ХХК нь тус тарилгаас гадна ямар эм ханган нийлүүлж байв?
-“Ливингколортрейд” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллага бөгөөд витамин Д-ийн тарилгаар Монгол улсын хүн амыг хангадагаараа илүү танигдсан. Энэ удаад манай байгууллага Монгол эмэгтэйчүүдийн далд гоо сайханд томоохон нөлөө үзүүлэх, цаашлаад гэр бүлийн харилцаанд тулгардаг хамгийн чухал асуудлыг шийдэх коллаген бүхий тарилгын албан ёсны төлөөлөгчийн газар болж ханган нийлүүлж эхлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )