ШҮҮХ: Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр саатуулж, 15 хоногийн хугацаагаар хорих шийдвэрийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. 

Тэгвэл өнөөдөр /2019.05.09/ түүнийг саатуулах 15 хоногийн хугацаа дууссан бөгөөд прокуророос Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Улмаар уг хүсэлтийг хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгаж шийдвэрлэжээ. 

Харин энэхүү хэргээр өмнө нь хоригдож байсан  ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа н.Бархас, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр нарыг батлан даалтад гаргасан гэх мэдээлэл байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.166) 2019 оны 05 сарын 09

энэ шүүх Хурцыг 15 хоногоор сунгасан түр үзүүлж байгаад дараа гаргах бодолтой байгаа байх яагаад түүнийг 30 хоногоор сунгаж болдоггүй юм харцын хүүхдийг 30 хоногоор удаа дараа хориод болоод байдаг юм байна лээ та нарт ард түмэн удахгүй хариуцлага хүлээлгэх байх шүү

0  |  0
Зочин(66.181.180.138) 2019 оны 05 сарын 08

Өөр шиг нь дарамталж, эрүүдэххгүй учир Хурц дуугүй л байхаас сайхан юм байхгүй байх л даа. Тиймээс түүнийг тусгаарлаж байгаад бодитой баримтуудаар хийсэн хэргийг батлах хэрэгтэй ш дээ. Тэр алуурчин ”Би тэгсэн юм, яадгийм даргын даалгавараа л биелүүлсэн” гэж хэлч чадахгүй, тийм зүрх зориг түүнд байхгүй. Үнэнийг хэлчихвэл дараа нь Энхбатын хойноос очно гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байж таарна.

0  |  0
Top