Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр /2020.05.20/ Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлнэ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан (2002 онд баталж, 2017 он хүртэл мөрдсөн) гэх үндэслэлээр буруутган, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ үнэн балай гар даа