ТЕГ-ын дарга асан Б.Хурц шүүх хуралдаа оролцохоор ирлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.05.20/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлосон. Тэгвэл яллагдагч Б.Хурц дөнгөж сая шүүх хуралдаандаа оролцохоор ирлээ. Шүүх хурал эхлээгүй байна. 

Шүүх хуралд өмгөөлөгчөөр Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Эрхэмбаатар, Г.Батбаяр, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг нар оролцож байна. 

Харин хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байгаа бол шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар ажиллаж байна. ТЕГ-ын дарга Б.Хурц нарыг Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан (2002 онд баталж, 2017 он хүртэл мөрдсөн) гэх үндэслэлээр буруутган, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top