Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр хойшлуулав. Үүнд:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсон шалтгааны улмаас,
2. Шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дуусаагүй үргэлжилж байгаа тул тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй,
3. Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах зэрэг хуульд заасан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 9. 00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.
Сэтгэгдэл ( 12 )
Jiriin hvn bsan bol mash hurdan shiidsen bgaa daa tomchuul bolohoor bvdgervvlseer bgaad unguruh um da
Bi 65 nastai huuliig bvr nariin medehgvi gehdee ervvl uhaanaar bodood bhad heregtnvvvd n huulichidaasaa ilvv hvchtei arga zalitai bh um huulichid n shvvh hurlaa tovolson hygatsaandaa hiij sjiidverleh n ugriin od um dandaa l heregtnvvd n yamar neg shaltgaanaar hoishluulj duraaraa zagnah um shvvgchid ih bie muutai hvmvvs bdag umuu daa
Batzandan bold 2 songoh heregtei ym bna shuu
Batzandan holding zasal Songoh heregtei ym bna tegij b\n\n\n\n\n
Тэр өмгөөлөгч гэгдээд байгаа хүмүүс нь гэмт хэрэгтнүүдийн хамсаатан, яаж цагалдуулах вэ гэсэн хүмүүс л байна даа. Тэгээд ч ”хуулийн мэргэжилтэн” гэж өөрийгөө өргөмжлөгчид мөнгө хийхийн мэргэжилтэн болсон үе юм даа. Мэдээж Элбэшдорж, Хурц нарын гар хөл бологсод баяртай нь аргагүй хойшлуулаа биз. Тэд хоорондоо үгсэн тохирсон ч юм бил үү хэн мэдлээ. Ингэхэд ажлаас давхардуулж цаг төлөвлөнө гэж баймааргүй юм. Хачин юм даа.
Монголын шүүх шүүх биш болсон гэж нэгэн сайдын хэлсэн яг үнэн шүү,ийм хогын шүүхээр үхсэн үлийгээ хийнэ,ерөөсөө томоохон хэргүүдийг дандаа хойшлуулах цаг хожих л арга сүвэгчилдэг болсон энэ ялзарсан шүүхийг орвонгоор нь үгүйхийж,байр байшинд нь ариутгал хийж ном уншуулаж сан тавиулаж, шинэ залуу боловсон хүчнээр бэхжүүлээгүй цагт монгол улсыг шүүхтэй гэж санахын ч хэрэггүй
Хуулийнхан гэж
МАН АН ыг 2020 оны сонгуульд унагаж байж Шуухийг цэвэршуулнэ, тэгэхгуй бол Хулгайч нар бидний толгой дээр шээсээр байх болно
МАН АН ыг 2020 оны сонгуульд унагаж байж Шуухийг цэвэршуулнэ, тэгэхгуй бол Хулгайч нар бидний толгой дээр шээсээр байх болно
МАН АН ыг 2020 оны сонгуульд унагаж байж Шуухийг цэвэршуулнэ, тэгэхгуй бол Хулгайч нар бидний толгой дээр шээсээр байх болно
хэлэх муу үг ч олдохгүй дампуурсан шүүх байнаа
Батзандан, Болд нарыг сонгохгүй бол шүүхийн хувьсгал болохгүй бололтой байна шүү.