ШҮҮХ: Б.Хурцыг БАТЛАН ДААЛТАД гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөсөн билээ.

Уг шүүх хурлаас, шүүгдэгч Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг, шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

Улмаар аравдугаар сарын 30-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.  

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээгээд байсан  билээ.

Тэгвэл өнгөрөгч даваа гарагт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргажээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.45) 2020 оны 11 сарын 25

Ирэх жил Манан мафын бүх хулгайч нар 100 жилийн ойн өршөөл нэрээр бүгд суллагдана

0  |  0
Зочин(203.91.115.45) 2020 оны 11 сарын 25

Ирэх жил Манан мафын бүх хулгайч нар 100 жилийн ойн өршөөл нэрээр бүгд суллагдана

0  |  0
Зочин(66.181.161.58) 2020 оны 11 сарын 25

Уг нь энэ Хурцын шаралхуу дээрэнгүй,ихэрхүү зан гай болоод байгаа болоххос тийм том гэмт хэрэг хийсэн нь юу л бол.Тэр Зоригийн хэргийг хилсээр хүлээлгсэн гэдгийг ямарч баримт нотлоогүй.Нямдорж мэтийн яриад байдаг эрүү тулгаж хэрэг хүлээлгсэн асуудалч нотлогдоогүй.Зүгээр л олны шахалтаар Энэ Эрдэнэбат нарыг яллавуу гэж бодогдоод болдоггүй.

0  |  0
Зочин(64.119.27.173) 2020 оны 11 сарын 24

Зоригыг хөнөөсөн захиалагч өвчин тусаад үхсэн ч хэлмэгдсэн иргэдийг суллахгүй байхвий

0  |  0
Usa-s(98.196.98.156) 2020 оны 11 сарын 24

Ene aluurchin racketching neg musun heregsehgui bolgood buzagad tagnulin (yargalalin) gazarin dargar n tomilchihdoo zuger...!

0  |  0
орхон аймаг(66.181.161.74) 2020 оны 11 сарын 24

хох хог

0  |  0
Зочин(59.17.66.227) 2020 оны 11 сарын 24

Hogiin psda hogiin psdagaaraa duusna

0  |  0
Үнэн(202.9.46.37) 2020 оны 11 сарын 24

Хэн гэдэг шүүгч ийм шийдвэр гаргасныг олон түмэнд мэдэгдэх ёстой. Одоо нөгөө шүүгч нь нуугдаад шаачина.

0  |  0
Иргэн(202.9.46.131) 2020 оны 11 сарын 24

МАНАН- Г ДИЙЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ БНА ДАА

1  |  0
БАТСУУРЬ(66.181.161.107) 2020 оны 11 сарын 24

МОНГОЛ ЯЛНА МАФИ ЯЛНА АЛЬ НЬ МОНГОЛД ЯЛАВ?

0  |  0
Иргэн(122.201.31.91) 2020 оны 11 сарын 24

ЭЭЭ... ШИВШИГ, ШИВШИГ, ШИВШИГ... Б.ХУРЦ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ХОЁРЫГ ЦААЗААР АВСАН Ч БАГАДАНА...

0  |  0
Top