Б.Хурцыг УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 07

Б.Хурц нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Хурцыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Тус шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08:30 цагт шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ.

Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нь Б.Хурцыг УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн гэх Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг бус, тус намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан нэр дэвшигчдийг Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ардчилсан намын даргаас тодруулсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй гаргаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгч Б.Хурцын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган(59.153.87.34) 2025 оны 03 сарын 13

Хурц нэр дэвшихээр намдаа саналаа өгч болно. Хамгийн муухай нь АН энэ хүнийг нэр дэвшүүлхээр тогтоол үйлдэж сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн явдал. Харин эсрэгээрээ нам дээрээ шууд таныг энэ удаад нэр дэвшүүлэхгүй гээд анхнаасаа тодорхой зарласан бол түмэн олонд таалагдах байлаа. Гантөмөр тэгэж хэлэх эрхтэй байсан ч даанч өөрийн гэсэн толгой алга дандаа бусдын түлхээсээр л явж байгаа нь харагдаж байна.

1  |  0
фак(71.36.120.102) 2025 оны 03 сарын 13

Erlegdorj iin buh buzar muu zahialgiig guitsetgegch duulgavartai zarts daa. ug ni hashaanii banhariin orond uyachihval naidvartai san. hongiliin avilgach shuugch nar baigaa bolohoor ih bardam bainaa udahgui tun udahgui shuu

1  |  0
фак(71.36.120.102) 2025 оны 03 сарын 13

Erlegdorj iin buh buzar muu zahialgiig guitsetgegch duulgavartai zarts daa. ug ni hashaanii banhariin orond uyachihval naidvartai san. hongiliin avilgach shuugch nar baigaa bolohoor ih bardam bainaa udahgui tun udahgui shuu

1  |  0
Don (88.183.144.162) 2025 оны 03 сарын 13

Don Carlonia,

1  |  0
zochid(86.111.136.203) 2025 оны 03 сарын 13

harsan chin harshil hudulchihluu

1  |  0
сонгогч (202.9.46.185) 2025 оны 03 сарын 13

элбэгдорж, хурц 2- г олон үггүй шууд буудах хэрэгтэй.....................

4  |  0
Зочин(107.122.93.79) 2025 оны 03 сарын 13

Энэ шоронгийн хулгайч яахаараа дэвших гэж, монголын төрд юу хийж гийгүүлсиин.

4  |  0
зочин(103.212.162.200) 2025 оны 03 сарын 13

энэ худлаа гарыг битгий дэвшүүлээрэй

5  |  0
Зочин(66.181.185.49) 2025 оны 03 сарын 13

Өнөө шөнө боож үх.

2  |  0
Зочин(202.179.27.17) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн уг нь нэр дэвших ёстой хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Яагаад МАН ингэж айгаад байна аа.

1  |  6
Ga(103.57.95.133) 2025 оны 03 сарын 13

Гадуур явахаасаа ичдэггүй юм байхдаа энэ өвгөн

5  |  0
Иргэн(85.26.40.123) 2025 оны 03 сарын 13

Нэр нь дэвшигдэх ёстой хүний нэг мөн бил үү, өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа шүү дээ,сонгуулыг л үймүүлж яваа …

5  |  0
Зочин(49.0.138.220) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ увайгүй,ичих булчирхайгүй хүн!

6  |  0
zochin(49.105.99.153) 2025 оны 03 сарын 13

ymar yargavar tharaitai banhar be iim yargavar huntei hamt ymar hun ajillah ve ene yargavar tharaind taaruulj ajilna thalin avj ajilna *** bna

2  |  0
Close menu