Америкийн чөлөөт бөхийн олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Жордан Барроуз чөлөөт бөхийн дүрмээр холимог тулаанч, “ONE Championship”, “Bellator” холбоодын аварга Бен Аскрентэй барилдаж, 11:0 харьцаатай цэвэр ялсан билээ. Энэ барилдаан холимог тулааны ертөнцөд нэлээд шуугиан тариад байгаа.
UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт холимог тулаанд нэг ч ялагдалгүй босоо аваргынхаа ялагдлын дараа “Тиймээ, би Жордан Барроузыг холбоондоо авахыг хүсэж байна. Дэлхийн шилдэг тамирчид UFC-д ирэхийг хүсвэл бид мэдээж авна” гэж “The Jim Rome Show”-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
UFC холбооны хагас дунд жингийн аварга Камару Усман “Хэрэв тэр тэмцээн чөлөөт бөх биш холимог тулааны дүрмээр торон дотор явагдсан бол Аскрен Жорданд бараг “алуулах” байлаа. Барроуз гайхалтай сайн байсан” гэж олимпын аваргыг магтсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Яаж ч бодсон холимог тулаанаар Аскрен ална шдэ