Согтууран танхайрч, хүн зодсон хэргээр өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нээс мөрдөнд хоригдож байгаа ОХУ-ын хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нарын хэргийг Москва хотын шүүх хэлэлцээд тэднийг хорих ялаар шийтгэлээ.
Кокоринд 1 жил 6 сар, Мамаевт 1 жил 5 сар жирийн дэглэмтэй хорих ангид хоригдох ял оноосон байна.
ОХУ-ын олон нийтийн анхаарлыг ихэд татсан энэ хэрэгт холбогдсон хөлбөмбөгчдөд шоронд хоригдох ял өгөхгүй байх гэж шинжээчид таамаглаж байсан ч Шүүхээс тун хатуу шийтгэл оноолоо.
Шүүгч Елена Абрамова “Хорих газарт орж байж л тэд засран хүмүүжих болно” гэж шүүх хурлын дараа хэлсэн байна.
Гэхдээ тэд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш мөрдөнд хоригдож байгаа. Мөрдөнд хоригдсон нэг өдрийг 1.5 өдөр хоригдсон гэж тооцоно хэмээн ОХУ-ын хуулинд заасан байдаг тул тэд нийт 315 хоногийн ялаа эдэлсэн гэсэн үг. Мөн Кокорин, Мамаев хоёр давж заалдахаар бэлтгэж байгаа учир мөрдөнд дахиад 10 хононо. Ингээд бодохоор тэд тавдугаар сарын 19-нд хорих ангид очно. Ингэхээр Кокорин шоронд 220 өдөр, Мамаев 189 өдөр хоригдоод суллагдах юм.
Сэтгэгдэл ( 2 )
bolj sda aris ungunii uzeltenguud asia ged korea hun zodson bgan lalruud
АШГҮЙ ДЭЭ.САГСУУ АРЬСНЫ ҮЗЭЛТЭН СОГТУУ ТОЛГОЙНУУД