Гандбол: ”TROPHY-2019” тэмцээнд Узбекистаны баг тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Олон улсын гандболын холбоо, Монголын гандболын холбоо хамтран Улаанбаатар хотноо 2019 оны тавдугаар сарын 06-10-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулаж байна. Тэмцээнд Кыргызстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн таван орны 10 багийн 170 гаруй өсвөр үе /17 нас/ болон залуучуудын /19 нас/ насны охидын ангилалаар тамирчид оролцож байна.

Монгол Улсад хоёр дахь удаагаа болж байгаа энэ тэмцээн тойргийн системээр явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 17 болон 19 насны ангилалд аль алинд нь Узбекистаны баг тамирчид тэргүүлж, Туркменистан, Монгол, Тажикистаны багууд удаалж явна. Медалийн төлөө шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр явагдах юм. Тэмцээнийг ETV телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байна гэж Монголын гандболын холбооноос мэдээллээ.  

Тэмцээний дүн ба хуваарь:

5 сарын 06-нд /Даваа гариг/

Монгол -Узбекистан (17 нас) 21:40 оноо

Узбекистан –Кыргызстан (19 нас) 93:0

Tажикистан- Туркменистан (17 нас) 5:45

Туркменистан - Tажикистан (19 нас) 62:9

5 сарын 07-нд /Мягмар гариг/

Кыргызстан – Монгол (17 нас) 11:42

Mонгол- Узбекистан (19 нас) 21:48

Узбекистан - Tажикистан (17 нас) 58:4

Кыргызстан - Туркменистан (19 нас) 4:67

5 сарын 08-нд /Лхагва гариг/

Tажикистан - Кыргызстан (17 нас) 6:29

Туркменстан - Монгол (19 нас) 39:28

 Туркменистан - Узбекистан (17 нас) 22:37

Tажикистан - Кыргызстан (19 нас) 26:14

5 сарын 09-нд /Пүрэв гариг/

10:00    Кыргызстан - Туркменистан (17 нас)

12:00    Mонгол – Tажикистан (19 нас)

14:00    Mонгол- Tажикистан (17 нас)

16:00   Узбекистан- Туркменистан (19 нас)

 5 сарын 10-нд /Баасан гариг/

09:00    Туркменистан - Mонгол (17 нас)

11:00     Tажикистан - Узбекистан (19 нас)

13:00    Узбекистан - Кыргызстан (17 нас)

15:00    Кыргызстан –Mонгол (19 нас)

17:00   Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top