Хөлбөмбөг: Монголын U16 шигшээ Вьетнамд тоглох боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Азийн өсвөрийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний эхний шатны сугалаа Малайзийн Куала-Лумпур хотод болж өнгөрлөө.

Монголын 16 насны эрэгтэй шигшээ баг Австрали, Вьетнам (талбайн эзэн), Зүүн Тимор, Макао багуудтай Дорнод бүсийн H хэсэгт багтлаа.

Хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 14-22-нд Вьетнамд болох юм.

Өрнөд бүс

“А”: Тажикистан, Иордан (талбайн эзэн), Балба, Шри-Ланка, Кувейт.

“В” : Энэтхэг, Узбекистан (талбайн эзэн), Бахрейн, Туркменистан.

C: Иран (талбайн эзэн), Афганистан, Палестин, Мальдив.

“D”: Оман, Саудын Араб (талбайн эзэн), Сири, Пакистан.

“E: Йемен, Бангладеш, Катар (талбайн эзэн), Бутан.

“F”: Ирак, Кыргызстан (талбайн эзэн), Ливан, АНЭУ.

Дорнод бүс

“G”: Индонез (талбайн эзэн), Хятад, Бруней, Филиппин, Хойд Марианы арлууд.

“H”: Австрали, Вьетнам (талбайн эзэн), Зүүн Тимор, Монгол, Макао.

“I”: БНАСАУ, Хонконг, Сингапур (талбайн эзэн), Гуам.

“J”: Япон, Малайз, Камбож, Лаос (талбайн эзэн).

“K”: БНСУ, Таиланд, Мьянмар (талбайн эзэн), Тайвань.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.31.242)  2025 оны 03 сарын 13

Манайх Зүүн Тимор, Макаогоо хожиж чадвал 3-р байрт орох нигууртай юм байна. ккк

1  |  0
Top