“Автомат робот 2019” улсын уралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж нь МСҮТ, Политехник коллеж болон их дээд сургуулиудын оюутан суралцагчдын дунд “Автомат робот 2019” улсын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаан өнөөдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж дээр эхэллээ.

“АВТОМАТ РОБОТ-2019” улсын уралдаан нь мэргэжлийн боловсролын сургуулийн   оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, зохион бүтээх, турших, багаар ажиллах, бие даан суралцах  чадварыг хөгжүүлэх, харилцан  туршлага солилцох  зорилгоор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уралдаанд МСҮТ, Политехник коллежуудын оюутан суралцагчдын дунд зохиогддог байсан бол энэ жил их дээд сургуулийн оюутнууд оролцож,  улам өргөжиж байгаагаараа онцлог ажээ. 

Уралдаанд 15 сургууль оролцож байгаагаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 41, их дээд сургуулийн 30, нийт 71 багийн 194  оюутан суралцагч оролцож авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвараа сорихоор оролцож байна. Уралдаан нь шулуун зам, тойрог зам гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж төрөл тус бүрээр тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрыг шалгаруулна.

Мөн  хамтран зохион байгуулагчаар Үндэсний үйлдвэрлэгч ТЭСО корпорац оролцож байна. Мөн хамгийн олон багийг удирдаж  өндөр амжилт үзүүлж оролцсон багшийг “Шилдэг удирдагч багш”-аар шалгаруулна.

“Автомат робот 2019” улсын уралдаан оролцогч багууд

 

  1. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж
  2. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  3. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн МСҮТ
  4. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль
  5. ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо технологийн сургууль
  6. Техник Технологийн Политехник коллеж
  7. Монгол Солонгосын Политехник  коллеж
  8. Үндэсний Батлан Хамгаалахын их сургууль
  9. Налайх Политехник Коллеж
  10. Зүүнхараа Политехник коллеж
  11. Шинэ монгол Технологийн дээд сургууль
  12. Шинэ монгол Технологийн коллеж
  13. Төмөр замын дээд сургууль
  14. Барилгын Политехник коллеж
  15. Хүнс технологийн политехник коллеж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top