Нөхөн дархлаажуулалтад багш, эмч нар чухал үүрэгтэй

2019 оны 05 сарын 10

Дэлхий дахинд улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа улс орны тоо нэмэгдэж, өвчлөл өмнөх оноос дөрөв дахин ихэссэн байна. Мөн манай улсад Энэтхэг улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэж, зарим насны хүн амд улаанбурхан өвчний эсрэг дархлааны түвшин хангалтгүй байгаа зэрэг тархвар судлалын нөхцөл байдалтай уялдуулан ЭМЯ-наас улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд 2019 оны тавдугаар сарын 15-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нэмэлт дархлаажуулалтын үеэр БАян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 5-18 нас, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинаар дархлаажуулна.

Иймд ЭМЯ-наас нийт аймаг, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төв, Их, дээд сургуулиудын багш, эмч нарт болон сонгогдсон   Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн цэцэрлэгийн багш, эмч нарт нэмэлт мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах талаар хамтарч ажиллах хүсэлтийг БСШУСЯ-д хүргүүлжээ.

Уг хүсэлтэд нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих болон хамрагдсан хүүхдийн нэгдсэн бүртгэлийг гаргах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайлагнах,  Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төв, Их, дээд сургуулиудад болон сонгогдсон   Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн цэцэрлэгүүдэд дархлаажуулатын явуулын цэг нээж хамрагдах насны хүүхдийг дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах, хүүхдийн эцэцг эх, асран хамгаалагчдад нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөх, Ерөнхий боловсролын сургууль,  Их, дээд сургуульд шинээр элссэн сурагч, оюутнуудын улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцинд хамрагдсан тухай бичиг баримтыг шалган, вакцин хийлгээгүй хүүхдийг нөхөн дархлаажуулах талаар эцэцг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахыг хүсчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(64.119.21.46) 2019 оны 05 сарын 10

Дэлхий дахины тархалтаас 2 жилийн өмнө манайд тархсан. Дарга нар хурдан солигддогоос 2 жилийн өмнөх ой дурсамж төрд алга болсон байна. Тэрнээс энэ тарилгыг 2 жилийн өмнө хийсэн юм. Одоо нэр төр олох гэсэн хүмүүс шал илүү юм хийж байна. Мэргэжилтэнүүд нь тархины тураалд орсон байна.

0  |  0
Top