Азийн хөлбөмбөгийн холбооноос Азийн 19 хүртэлх насны залуучуудын АШТ-ий эхний шатны сугалааг зарлалаа.
Эхний шатанд нийт 46 баг оролцох бөгөөд Өрнөд бүс 25, Дорнод бүс 21 багтай. Монголын шигшээ баг Япон, Вьетнам, Гуамын багуудтай "J" хэсэгт багтлаа. Тоглолт Вьетнамд 11 дүгээр сарын 2-10-нд болно.
Манай 19 насны шигшээ 2017 онд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд тоглож, Сингапурын багийг 4:2-оор хожиж, энэ тэмцээний анхны ялалтаа байгуулж байжээ. Монголын шигшээ баг шинэ байгуулагдсан "Элит академи"-д бэлтгэлээ базаах юм.
Өрнөд бүс
“A”: Ирак (талбайн эзэн), Оман, Палестин, Кувейт, Пакистан.
“B”: Катар (талбайн эзэн), Йемен, Туркменистан, Шри-Ланка.
“С”: Тажикистан (талбайн эзэн), Сири, Ливан, Мальдив.
“D”: ОАЭ, Иран (талбайн эзэн), Кыргызстан, Балба.
“E”: Иордан, Бахрейн (талбайн эзэн), Бангладеш, Бутан.
“F”: Саудын Араб (талбайн эзэн), Узбекистан, Энэтхэг, Афганистан.
Дорнод бүс
“G”: Таиланд, Малайз, Камбож (талбайн эзэн), Бруней, Хойд Марианы арлууд.
“H”: Австрали, Тайвань (талбайн эзэн), Макао, Лаос.
“I”: БНСУ, Хятад, Мьянмар (талбайн эзэн), Сингапур.
“J”: Япон, Вьетнам (талбайн эзэн), Монгол, Гуам.
“K”: Индонез (талбайн эзэн), БНАСАУ, Хонконг, Зүүн Тимор.
11 хэсгийн түрүү баг болон 2-р байр эзэлсэн багуудаас хамгийн сайн үзүүлэлттэй 4 баг дараагийн шатанд шалгарна.
Сэтгэгдэл ( 0 )