Монголын боулинг сонирхогчдын холбоо “Big bowling friend¬ship” тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээн энэ сарын 12-нд эхэлнэ. Анх нэг багт таван хүн тоглодог байсан бол өнгөрсөн жилүүдэд гурван гишүүнтэйгээр өрсөлдөж байсан билээ. Харин энэ жил нэг баг дөрвөн гишүүнтэйгээр өрсөлдөх болжээ. Тэмцээний онцлог нь тамирчдыг чансаагаар эрэмбэлж, сугалаагаар баг бүрдүүлдэг.
Мөн баг бүрт нэг эмэгтэй тамирчин оролцох дүрэмтэй. Эмэгтэйчүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тэдний тоглолт бүрт 15 оноо нэмдэг. Эмэгтэй тамирчдад оноо өгснөөр оролцоо нь нэмэгдэж, чансаа эрс сайжирсан байна. Лигийн тэмцээний бас нэг онцлог нь багийн дүнгээр шалгаруулахаас гадна эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр ч шилдгүүдийг тодруулна. Өөрөөр хэлбэл, хувийн дүнгээрээ ганцаарчилсан төрөлд үргэлжлэн тоглох боломжийг олгодгоороо давуу талтай. Өнгөрсөн жилийн лиг долоон сар гаруй үргэлжилж, 100 шахам тамирчин оролцсон. “Өнөөдөр” сонины тамирчин Э.Харцагын ахалсан баг уг тэмцээнийг өнгөлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )