ЦАГ АГААР: Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 11

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 5-р сарын 11-нд Өвөрхангай, Дундговийн нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

Мөн өнөөдөр Өмнөговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

 Иймд:

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top