УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны арванхоёрдугаар сард хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон талаараа интернэт орчинд мэдэгдэл хийж байв.
Тэрбээр Монголын урдаа барьдаг томоохон компаниудын эздийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж, улмаар хүчирхийлж байсан гэх мэдээллийг өгч байсан. Эдгээр компаниудын захирлын хүүхдүүд Г.Номуундарийн ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн согтоож, 16 насны төрсөн өдрөөр нь буюу 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах н.Мөнхцацралтын гэрт ээлжлэн хүчирхийлсэн тухай ярьсан байдаг.
Түүний олон нийтэд цацсан бичлэгт Мөнхцацралт, Чингүүн, Чинзориг, Амартүвшин, Батзориг, Тэнгис, Тэргэл, Ивээлт, Энх-Очир, Хасбаатар гэх хүмүүсийн нэр дурдагддаг бөгөөд тэд хүчирхийлэл үйлдсэн газарт хамт байсан гэгддэг. Мөн эдгээр хүмүүсийг хэрэг гарсны маргааш Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн жолооч эрүүлжүүлэхээс гаргаж авсан гэх мэдээлэл байдаг. Түүнээс гадна дээрх нэр бүхий хүмүүс Г.Номуундарийн үеэл дүүг хүчирхийлж байсан гэх ба эдгээр хүмүүс хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэх мэдээллийг өгч байсан юм. Харин Г.Номуундарь хэрэг гарснаас хоёр жилийн дараа дээрх хэргийн талаар мэдээллийг олон нийтэд хүргэсэн бөгөөд 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Хэргийн талаар шинэ мэдээлэл хүргэхэд, Г.Номуундарийн мэдүүлгийн дагуу нэр бүхий 30 иргэнийг хүчирхийллийн болон хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж байгаад Г.Номуундарь болон түүний үеэл дүү Н нарыг хүчирхийлсэн гэх хэрэг нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд хаажээ.
Хар тамхины хэргийг үргэлжлүүлэн шалгах явцад бичлэгт нэр дурдагдсан 30 хүний 14 нь Монгол Улсад байсан бөгөөд эдгээр хүмүүсийг биологийн шинжилгээнд хамруулсан байна. Ингээд шинжилгээгээр бүгд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Учир нь сэжигтэн этгээдүүд хар тамхи биедээ авч яваагүй, худалдаагүй, зөвхөн хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгуулиад өнгөрсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 34 )
chavasdaa
хар тамхи хэрэглэхэд арга хэмжээ гэж улсад л хэдэн цаас оруулж терийнхен зарахад л хэрэглэх юм даа, еер бусад нь ер хэнд ч хамаагvй байх нь
Овоо том хүн охиноо хамгаалж чадахгүй, охиныхоо эсрэг мэдэгдэл хийж байсныг нь санаж бхад энгийн ардын охид хэдэн давхраас шидүүлээд амиа хорлосон гэгдэх ч хаяанд юм бнаа
Уншихаас ч дургүй хүрчлээ. Арай дэндүү байна энэ хар тамхи мансуурал. Хэн ч тоохгүй, ямарч арга хэмжээ авахгүй, мөнгөтэй төгрөгтэй хүний хүүхдүүд л донтож хэрэглэж байгаа болохоор хэрэг нь ч хэрэгсэхгүй болох нь амархан байдаг байх доо. Хүчирхийлсэн гэж хүн гүтгэсэн болж таарч байгаан бол тэр охиныг яах уу
Novsh yumaa manai shuukhchid iim xogiin gazar tatan buulga ajlii xiij chadaxgui mungutui xund uilchilsen shaarnuud.
Одоо цагийн Монголын нийгэмд Луйварын арга хэрэглэж Монгол хуний гэгээн цагаан сэтгэлээр тоглож Херенгежсен хумуусийн уйл лайг ур хуухдууд нь эдлэж Оюун санаа сэтгэлийн тамд унгаж бна даа?! Байгалийнхаа хуулиар бол 9 уеэрээ ялаа эдлэнэ гэж Аль ч Шашины ном айлтгасан бдг биздээ! Тиймийн учир хун терелхтен Хуний ес зуйн ,шашин болон Терийн хууль гэгч дэг журмын хууль гаргаж мердуулэн Байгал ,Нийгмийн хатуу цээрлэлд ертегдехеес сэргийлэх гэж Хичээсээр бдг.Гагцхуу Адгууслаг хун хамгийн туруунд ертеж Нийгмийг цэвэршуулэх болно.
Pisda ymaa yaaj ch hicheej idee beeriig shahsan garahgyi buza4 ym bn l daa. Xuuligui ezengui ylzarsan bohir niigmiin togtwortoi hamgaalagchid ym aa
Үйлийн үр нь хэзээ нэг цагт өөрсөд нь ирнэ. Таван богдын Баатарсайханы хүү, Моносын Хүрэлбаатарын хүү гэхчлэн үеийнхэн нь байсан. Одоо бүгд 20 гаран насны залуус болчихсон буруу замаар будаагаа тээгээд байцгааж л байна. Буцахдаа шороо тээнээ . Юм нэгээрээ дуусахгүй
наадуул чинь бүгд хар тамхичид ихэнхи нь гадаадад хар тамхиа хэрэглээд байж л байна
хүн гүтгэсэн бол хааж ч таараа ш дээ. та нар гүтгүүлээд үзээрэй
ganhuygiin money hursengui,diilsengui ui.altan embuugeer ohinoo hudalddag deer ueiin mongond durtai aav,eejuud shig uim bolooui, iimch etseg bh gej archaagui,mongotei hun ingej bhad
дэлхийгээр нэг зарлаж энэ охины нэр төрийг гутааж давхар хохироож байна уу эсвэл мөнгөний төлөө худлаа гүтгэв үү.тэнэг нөхөртөй учирвал дуртайдаа хүчиндүүлсэн гээд дарамтлаад зовоох новшнууд дүүрэн шүү.сайн бодолтой зөв алхам хийхгүй бол хэцүү болсон шүү
Энэ томчуудын хүүхдүүд бүгд хар тамхинд холбогддог шүү дээ.Женко,Сугарын хүүхдүүд гээд л яригддаг шүү дэн
2 jiliin daraa shalgahad tsusand ni har tamhi ilerch bnaa gdg bol odoo hvrtel har tamhi tataj bgaa heveeree l gsn vg yum bna. Hichneen shan ohidiig min buzarlaa bol doo. Aimshigtai
Ganhuyagaa chi yasan hulchgar aav be. Ohinoo doromjluulchaad zugeer suuj brag. Voroshiloviin mergen buuch kinog neg uzeerei.
Ёстой новшийн Монголыг хэн бий болгов Түүнийг болон ойр орчныхныг бүгдийг цаазалсан цагт үнэн бий болно.
Элбэгдоржийн ардчилалаас хойш МОНГОЛД ҮНЭН юум байхгүй болсон. Бүгд хуурамч. Зөв хууль гаргаж батлаж чадахгүй өчнөөн олон ГАВЪЯАТ ХУУЛЬЧТАЙ өмнөөс нь ичиж үхмээр шүү. Охид, хүүхнүүд, эмээ нар нь хүчиндүүлээд хүчиндсэн эрчүүд нь чөлөөтэй явж байдаг!!! УИХ ын гишүүн нь хүртэл хүчин хийнэ, завдана. Хахуул авсан нь баримттай нотлогдоод байхад хэрэгсэхгүй болгоно. Хүний амь хөнөөнө ямарч ялгүй оронд нь энгийн ардыг шоронд суулгана ёстой гайхамшигтай гаж тогтолцоотой орноор МОНГОЛ УЛС дэлхийд тэргүүлнэ.
Хеен хэлэлцэх хугацаа дууссан гэж гэмт хэрэг хаадаг аргыг Раднаасэд санаачилж хэдэн мангуу менгенийй гишvvд нь гар ергеж кноп дарж хууль батлана. Vvнд гэмт хэргийг хаацайлан авч vлдэх негее хэсэг нь хохироод vлддэг процесс явагдаж байна. Шударга шvvх хvчний байгууллага гэж алга болжээ.
хар тамхины асуудалтай хатуу тэмцмээр хэрэглэсэн ч гэсэн захиралын охиныг ингэж байгаа юм чинь ардын хүүхэд бол үхэх нь тодорхой л юм байна
NOVSHNUUD yumaa odoo ahij sergeegeedch nemergui bolson baihaada. HUUN heleltseh hugatsaa geed buh yumn haagdanaa lalariin 76
Новшийн монгол
Ѳѳрийнхѳѳ нэр тѳрийг сэвтүүлэн байж гэмт хэрэгийн ертѳнцийг илэрүүлж байхад новшнууд гэж нэрлэгдэж болох шүүх хуулийхан торгоод л хаадаг новш новш Би ийм муухай үг хэлэх дургүй миний амнаас ч гардаггүй гэхдээ хэлэхэд хүргэлээ хѳѳрхий охин
Mongoliin ohid bvsguichuud Huchinduuleed shiduuleed uhseer bhuu.muuhai har tamhichin gajdontonguud zgrl yavaad baihuu .zuragiigni tsatsaj noted bainga seremjluuleg hj baih heregtei