АНУ-ын Ерөнхийлөгч США Доналд Трамп тавдугаар сарын сүүлээр Японд ажлын айлчлал хийнэ. Трамп айлчлалынхаа үеэр мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээнийг үзэж сонирхох талаар бид мэдээлсэн билээ.
Доналд Трамп тавдугаар сарын 26-нд буюу башёгийн сүүлийн өдөр Токио хотын Кокүгикан ордонд очиж, Рэйва эриний анхны тэмцээнийг үзэх юм. Ерөнхийлөгч Трамп дохёны ойролцоо сууж үзэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн тул Сүмо бөхийн холбооноос аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Цагдаагийн газартай хамт авч эхлээд байгаа. Трампын сүмо үзэх өдөр Бөхийн өргөөнд дохёны хажууд сүмо үзэх иргэдийн нэр ус, оршин суугаа хаяг зэргийг бүртгэнэ. Гэхдээ Ерөнхийлөгч сүүлийн гурван барилдаан л үзэх гэнэ.
Ерөнхийлөгч Трамп түрүү бөхөд шагнал гардуулах хүсэлтэй байгаагаа Сүмо бөхийн холбоонд гаргасан байна. Мэдээж дохён дээр гарч шагнал гардуулна. Шинээр өөрийн нэрэмжит шагнал бий болгож, “Трампын Цом” гэж нэрлэх гэнэ.
Тэрбээр “Сүмо бөх эртнээс сонирхдог байсан. Түрүү бөхөд шагнал гардуулах болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )