Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа төрийн болон хувийн хэвшлийн МСҮТ, Политехник коллеж болон их дээд сургуулийн суралцагчдын дунд “АВТОМАТ РОБОТ 2019” улсын уралдааныг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежоос гураю дахь жилдээ зохион байгууллаа. “АВТОМАТ РОБОТ 2019” уралдааныг шулуун зам, тойрог зам гэсэн хоёр төрлөөр явуулж ТЭСО корпораци хамтран зохион байгуулагчаар оролцон ивээн тэтгэсэн байна.
“АВТОМАТ РОБОТ-2019” улсын уралдаан нь мэргэжлийн боловсролын сургуулийн оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, зохион бүтээх, турших, багаар ажиллах, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уралдаанд МСҮТ, Политехник коллежуудын оюутан суралцагчдын дунд зохиогддог байсан бол энэ жил их дээд сургуулийн оюутнууд оролцож, улам өргөжиж байгаагаараа онцлог ажээ.
Уралдаанд 15 сургууль оролцож байгаагаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 41, их дээд сургуулийн 30, нийт 71 багийн 194 оюутан суралцагч оролцож авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвараа сорин өрсөлдлөө.
Уралдаанд 15 сургуулийн 71 багийн 194 сурагч оролцсоноос шулуун замын төрөлд, I байрт Хүнс Технологийн Политехник Коллежийн “ТDS-Robot-1” баг, II байрт Зүүн Хараа Политехник Коллежийн “С-2” баг, III байрт Төмөр замын Дээд Сургуулийн “Recon” баг, тусгай байрт ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн “Atmel” баг тус тус эзэллээ.
Тойрог замын төрөлд, I байрт “Шинэ Монгол” Технологийн Дээд Сургуулийн “New line-1”, II байрт МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн “TTF-Robotics-1” баг, III байрт ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн “Atmel” баг, тусгай байрт ҮУПК-ийн “Бамбар” баг тус тус шалгарлаа. Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн багш Н.Ганболд “Шилдэг удирдагч багш”-аар шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )