“North Asia Rally” олон улсын автомашины уралдаан зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 4 хүртэл Монгол, Хятад, ОХУ хөрш гурван улсын нутгийг дамжин зохиогдох гэж байна. 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус уралдаан энэ жил Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан зохион байгуулагдах юм.
Өнөөдөр /2019.05.13/ Монголын автомашин мотоциклын спортын холбоо, Өвөрмонголын Автомашин мотоциклын спортын холбооноос хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэж, тэмцээний талаар мэдээлэл өглөө.
МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх “North Asia Rally” уралдаан 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Уралдаанд жийп машин, ВАЗ машинаар оролцоно. Хятадаас 40, ОХУ-аас 10, Монголоос 20 баг оролцохоор болсон. Нийт 70 багтай том уралдаан болно” гэж ярьлаа.
Өвөрмонголын МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Минь Дү “Зургаадугаар сарын 26, 28-нд Өвөрмонголын Улаанцав хотод богино замын уралдааныг зохион байгуулснаар манай тэмцээн эхлэх юм. Зургаадугаар сарын 30-нд Хятадын Эрээн хотоор хил гарч, долоодугаар сарын 1-нд Замын-Үүд – Сайншандын хооронд тусгай шатны уралдаан болно. “North Asia Rally” нийт таван үе шаттай, 4000 км зам туулна. Уралдааны дараа тамирчид Оросын Улаан-Үд хотоор дамжин, Байгаль нуурын эрэг дээр шагнал гардуулах ёслол хийнэ” гэж мэдээллээ.
Улаанцавд болох хоёр өдрийн богино зайн уралдаанаас гадна тусгай шатны гурван уралдаантай.
7-р сарын 01: Замын-Үүд – Сайншанд 231.53 км
7-р сарын 02: Сайншанд – Өндөр хаан 316.36 км
7-р сарын 03: Өндөр хаан – Улаанбаатар 251.02 км
Уралдааны дараа тамирчид ОХУ-ын Чита, Улаан-Үд, Байгаль нуурын чиглэлд аялал хийнэ.
“North Asia Rally” уралдааны шагналын сан:
- р байр 50 мянган юань
- р байр 20 мянган юань
- р байр 10 мянган юань
Сэтгэгдэл ( 0 )