Шилдэг теннисчдийн шинэ чансаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Талбайн теннисний ATP холбоо шинэ чансаагаа зарлалаа. Өнгөрсөн долоо хоногт Мадридад болсон тэмцээний хагас шигшээд тоглосон Австрийн Доминик Тим чансааны 4-т жагссан бол тус тэмцээнд үзүүрлэсэн Стефанос Циципас 7-д бичигджээ. Чансааг Мадридын тэмцээнд түрүүлж, замналынхаа 74 дэх цомыг өргөсөн Новак Жокович тэргүүлсэн хэвээр байна.

1 (1). Новак Жокович (Серби) — 12 115.

2 (2). Рафаэль Надаль (Испани) – 7945.

3 (3). Рожер Федерер (Швейцарь) – 5770.

4 (5). Доминик Тим (Австри) — 4845.

5 (4). Александр Зверев (Герман) — 4745.

6 (7). Кей Нишикори (Япон) — 3860.

7 (9). Стефанос Циципас (Грек) — 3790.

8 (6). Кевин Андерсон (ӨАБНУ) — 3755.

9 (8). Хуан-Мартин дель Потро (Аргентин) — 3145.

10 (11). Марин Чилич (Хорват) — 3025

Харин WTA холбооны шинэ чансаанд Японы Наоми Осака түрүүлж байна. Мадридын тэмцээний аварга Голландын Кики Бертенс анх удаагаа эхний 4-т багтжээ.

1 (1). Наоми Осака (Япон) — 6356.

2 (3). Симона Халеп (Румын) — 6117.

3 (4). Анжелика Кербер (Герман) — 5285.

4 (7). Кики Бертенс (Нидерланд) — 5115.

5 (2). Петра Квитова (Чех) — 5050.

6 (6). Элина Свитолина (Украин) — 4866.

7 (5). Каролина Плишкова (Чех) — 4786.

8 (8). Слоан Стивенс (АНУ) — 4656.

9 (9). Эшли Барти (Австрали) — 4425.

10 (10). Арина Соболенко (Беларусь) — 3500

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top