Монгол залуу цахимаар боловсрол эзэмшиж, амжилтад хүрсэн зургаан хүний нэгээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Монгол хүү Массачусетсийн технологийн институт /MIT/-ийнхнийг гайхшруулж байгаа талаар 2013 онд олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэгвэл цахимаар боловсрол эзэмшсэн М.Баттүшиг алсын зайны сургалтаар боловсролоо дээшлүүлж, өндөр амжилт гаргасан зургаан хүний нэгээр шалгарчээ.

MIT-ийн онлайн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, электроникийн чиглэлээр амжилттай боловсрол эзэмшсэн М.Баттүшигийн талаар гадны хэвлэлүүд “Дэлхийн цахим боловсролд жүжигчин биш, Мянганбаярын Баттүшигийн түүх чухал байр суурь эзэлж байна” гэж бичжээ. 2013 онд түүний тухай гадны хэвлэлүүд “Өсвөр насны монгол хүү Массачусетсийн технологийн институтийнхнийг гайхшруулжээ. Хүн амын гуравны нэг нь нүүдэлчид байдаг энэ улсын оюутан одоо MIT-ийн шилдэг оюутнуудын нэг юм” гэж бичиж байв. Түүнчлэн "Нью Йорк Таймс" сонины редактор Клэр Гутеррез Улаанбаатарт ирж, түүнтэй танилцаж байжээ. Тухайн үед М.Баттүшиг 15 настай байв.

Тэрбээр одоо дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан видео лекцээ гаргаж байгаа юм. Мөн MIT-ийн нээлттэй онлайн сургалтыг хөгжүүлэх ажлын санал авч, амжилттай ажиллажээ. М.Баттүшиг одоо алсын зайн сургалтын хүртээмжийг сайжруулахыг зорьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zolzaya Voronov(202.126.89.133) 2019 оны 05 сарын 14

Мундаг хүүд баяр хүргий

1  |  0
Top