Гурван хувийн хүүтэй ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн жинхэнэ эзэд нь улстөрчид хийгээд тэдний холбоо хамаарал бүхий этгээдүүд болох нь ил болоод хагас жил гаруй хугацаа өнгөрч байна. Эгэл жирийн иргэд нь өндөр хүүгийн дороос өндийх гэж үйлээ үзэж өдөр хоногийг өнгөрөөж байхад давуу эрхтэй нөхдүүд тэдний боломжийг хулгайлчихаад тарвалзсан хэвээр байгаа нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээнээс харагдаж буй. Жинхэнэ жижгүүд ийнхүү өөрсдийн боломжоо эдэлж чадахгүй хэвээр байгаа энэ үед эрх баригч намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэр дээр санал нэгдэв. Нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс “Итгэлийн зээл”-ийн хүрээнд 200-300 тэрбум төгрөгийн зээлийг олгох гэнэ. Зээл авах иргэн 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхэлж байсан төсөл хөтөлбөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй этгээд зээлийн батлан даагчаар орно гэсэн шалгуур үзүүлэлтүүд эхний ээлжинд яригдаж байна. Нэг зээлдэгчид 20 хүртэлх сая төгрөгийн зээл олгох гэнэ.
МАН-ын зүгээс 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөртөө иргэдэд Итгэлийн зээл олгоно гэж үг өгүүлбэр оруулсан тул амлалтаа биелүүлж байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Гэтэл тавигдах шалгуурыг нь харахад тэдний итгэлийг дааж зээл авах боломж нөхцлийг хангасан иргэд хэд хэчнээн байх бол гэдэг асуулт анхаарал татаж байна. Орлогын эх үүсвэртэй хүн бүр л өнөөдөр банк санхүүгийн байгууллагад ямар нэг хэмжээний зээлтэй байгаа. Үгүй дээ л, банк санхүүгийн байгууллагын шаардлагыг дагаж ах дүүсийнхээ зээлд батлан даагчаар орж гэрээ байгуулсан иргэнтэй бид тав алхаад л тааралдана. Тэгвэл тэдгээр иргэд эрх баригч намын Итгэлийн зээлийг авах чадамжгүй хүмүүс болж таарна гэсэн үг. Гоё нэртэй зээлийн бүтээгдэхүүний хүрээнд 300 тэрбум төгрөгийн зээлийн 15 мянган зээлдэгчид олгох тухайд МАН-ынхан ярьж байна. Эдийн засгийн талаас харахад зээлийн хүү зах зээл зарчмаар тогтохын ач холбогдол хийгээд суурь шалтгаануудыг эмчлэх тухай салбарынхан ид ярилцаж буй энэ үед МАН ийнхүү поп шийдвэр гаргаж байгааг хэлэх хэрэгтэй.
Нөгөө талаас харахад ЖДҮ-ийн зээл гэх гурван хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн авч ашиглахад хүндрэлтэй нөхцөл байдалд орсон эрх мэдэлтнүүдийн ээлжит хулгай нь Итгэлийн зээл байх юм биш биз гэсэн хардлага эрхгүй дагаж байна. Учир нь эгэл жирийн иргэдээс, жинхэнэ ЖДҮ эрхлэгчдээс боломжийг нь хулгайлсандаа гэмшиж буй хүн өнөөдрийн эрх баригчдын дунд бараг байхгүй. Гэмээ ухаараагүй хүн гэмт үйлдлээ давтдаг нь хууль.
МАН-ынхны хэлж ярьж буйгаас үзэхэд боломжоо алдсан ЖДҮ-чдийг Итгэлийн зээлээр дэмжих гээд байгаа янзтай. Уг нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт хүлээсэн төслүүдийн 90 орчим хувьд 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг ч манай тухайд нэг эрх мэдэлтний нэг л компанийнхаа нэр дээр авдаг зээлийн хэмжээ тэрбумын жишиг тогтоосныг бид мэднэ. Магадгүй, тэрбумтнуудад 20 сая төгрөгийн зээл жулдах мэт санагдаж болох. Гэхдээ нийтдээ 300 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр энд яригдаж байгааг анзаарах хэрэгтэй. Тэрбумын жишгээр яривал 300-хан хүнд л очно гэсэн үг л дээ.
Тэд 300 тэрбумыг итгэл сэтгэл гаргаад зээл хэлбэрээр олгох боллоо гэхэд хэрхэн яаж хяналт тавих вэ гэдэг асуулт яригдаж таарна. ЖДҮ-ийн 1031 төслийг хорьхон хоногийн дотор шигшээд шалгаруулчихдаг гайхамшигтай хүмүүс манайд бий гэдгийг бид мартах ёсгүй. Мөн тэднийг хамгаалах хуулийнхан бий гэдгийг ч санах л ёстой. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр гэж хүн ЖДҮ-тэй холбоотой хэргийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх зорилготой ярилцлагадаа “УИХ-ын гишүүн тойрогтоо ажлын байр нэмэгдүүлсэн, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн төсөлд тэднийг шууд буруутгах хуулийн үндэслэл байхгүй” хэмээн хоёронтаа хэлсэн байдаг юм. АТГ-аас ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан уу гэдгийг нотлох үүднээс сонгон шалгаруулалтаар шалгараагүй үлдсэн 800 гаруй төслийг “шалгахад” шалгарах боломжтой 100 гаруй төсөл хүсэгч ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүд байсныг тогтоосон байдаг. Тэгэхээр боломж нөхцлийг нь хангаад байгаа ЖДҮ-чдэд зээл өгдөггүй нөхдүүд ямар нэг хэмжээний зээлтэй, эсвэл ах дүүгийн зээлд батлан даагчаар орсон иргэдэд “Итгэл”-ээ хялайлгахгүй болов уу даа. Эрх баригчдын итгэлийг даах хүмүүс тусдаа л байх болов уу.
Сэтгэгдэл ( 12 )
MAN iihan pyldagdaj guideg zaluuchuuddaa ogoh gej baigaa ni mash todorhoi ted naraa bas dargantsaraar tavina nogooduul ni ajilchidaa pyldagdsangui geed daramtlaad ingeed l buh sshatand ajil yvahgui hetsuudej baina mongonoos oor yum boddoggoi gishuudentseruudee
зээлтэй бүх иргэдэд өгөх хэрэгтэй.тэд өндөр хүү төлөөд хэцүү байгаа шүү. иргэдээ бодоочээ
Сонгуульд л ялж байвал ээж ааваач зарахаасаа буцахгүй ээ ардын намыхан үнэн цайчихсан хүмүүс юм даа
yostoi huflaa bitgii demii hutsaad bai. dahiad ta nar l avna. iim shasrdlaga tavichaad henik av geed baigaan unuufur zeflgui urgui hjn bsigaa yu. bugd urtei heniig huuraad baigaan unheer ddmjij baigaa bol zefltei ch baisan ugul duu.
yostoi huflaa bitgii demii hutsaad bai. dahiad ta nar l avna. iim shasrdlaga tavichaad henik av geed baigaan unuufur zeflgui urgui hjn bsigaa yu. bugd urtei heniig huuraad baigaan unheer ddmjij baigaa bol zefltei ch baisan ugul duu.
Dandaa bitgii negiigee hardaj serdej bai.Bainga negiigee hardaj serdeh ovchin tussan uchraas Mongol oodlohgui bn
Zeel ni jinhene ezendee ochvol heregtei l zeel bn
Baritsaagui mongo chini ergeed oldohgui bolchih bii.Batlan daagchiig sain shalgaj avah herrgtei
Mongolchuud zugeer baritsaagui avsan mongoo yag ogch haragdaach
энэнийхээ оронд цалингийн зээл хэрэглээний зээлээ 3% болгох хэрэгтэй байна тэгвэл заавал тийм их мөнгө шаардлагагүй нэг ч гэсэн удаа ард түмнээ бодсон юм хийгээч дээ худлаа бас баахан мөнгө унагаах гээл худлаа зээл олгоно гэхийн бид нарт олдох ч үгүй энэний оронд бид нарын зээлийн хүүг 3% болгоочэээээ
Odoo iymnii une iim ondor bgaa tsag ued 10-20 say aar yamar atsniihaa business iig hiihiin.
20 оны сонгуулийн шоугаа эхэлж байгаа юм чинь цөөн хэдэн хүнд өгс өн нэр зүүгээд сонгуулийн мөнгө босгох нь мадаггүй үнэн байхаа ???