Н.Наранбаатар: Байгалийн аюулт үзэгдлийг улстөржүүлэх нь зохисгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Өмнөговь аймагт тавдугаар сарын 13-нд хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас олон тооны мал үрэгдэж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Гэтэл өчигдөр /2019.05.13/ Өмнөговь аймгийн Ардчилсан намын улс төрийн бодлого хариуцсан орон тооны дэд дарга Б.Энхмөнх тэргүүтэй хүмүүс аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын өрөөнд дайрч орон, маргаан үүсгэсэн байна. Энэ талаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатараас тодруулаа. 


-Байгалийн гамшигт үзэгдэл болсонтой холбоотойгоор Өмнөговь аймгийн АН-ын гишүүд маргаан үүсгэжээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-Аймгийн удирдлагууд цасан шуурга, байгалийн гамшиг болохыг урьдчилан мэдэж байсан. Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим орчинд, бүх сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэсэн. Мөн би өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг өгсөн. Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хангалттай хүрч, аймаг, сумын онцгой комисс мэдэж байсан. Цасан шуурганаар сумаасаа гарахад эргээд сумаа олохооргүй сүрхий харанхуйлж шуурга шуурсан. Би тэр өдөр Ханбогд, Цогтцэций сумдуудад ажилласан. Тухайн үед аймгийн Онцгой комиссыг аймгийн ИТХ-ын дарга ахлаад, үүрэг чиглэл өгөөд ажиллаж байсан. Аймгийн ИТХ цахим орчинд мэдээлэл хүргэснийг хараад намайг аймагтаа байхгүй, гадаад дотоодод зугаалж явсан байх гэж энэ хүмүүс ойлгосон юм шиг байгаа юм. Тэгээд өчигдөр /2019.05.13/ аймгийн АН-ын дэд дарга, гишүүд гэсэн хэдэн хүмүүс өрөө рүү дайрч орж ирсэн. Албан шаардлага өгсөн.

-Ямар шаардлага?

-Албан шаардлага нь “Цогтцэций сумын Засаг дарга ажил дээрээ байгаагүй. Засаг даргад хариуцлага тооцох ёстой” гэсэн байсан. Цогтцэций сумын Засаг дарга тухайн үед Улаанбаатар хотод сумаас зохион байгуулж байгаа албан ажлаар явж байсан. Маргааш өглөө нь сумандаа ирсэн.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Баярсайхан хурандаа Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан арга хэмжээгээр гадаадад томилолттой явсан. Орлогч нь Онцгой комиссын хуралд оролцоод, ажлаа зохион байгуулаад явж байсан. Бусад хүмүүсийн хувьд бол бүгд ажил үүргээ гүйцэтгэсэн.  Гэтэл АН-ынхан “Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчид хариуцлага тооцно уу” гэсэн байсан. Мөн надад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдад тавина гэж хэлж байна лээ. Цаг агаарын онц аюултай үзэгдэл болж байхад өөрсдөө байгаагүй мөртлөө хүний амь эрсэдсэний дараа гэнэт гарч ирээд, байгалийн гамшиг, уй гашууг хүртэл улстөржүүлж, өрөөнд дайрч орж ирээд бичлэг хийн, түрэмгийлэх нь буруу. Тэгээд түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавьж, буруу ойлголт, мэдээлэл түгээх нь зохисгүй юм. Над руу тэр залуус шууд л дайрч давшилсан. Хэл амаар доромжилсон. Их л увайгүй загнаж байна лээ дээ. Энэ үйлдлийг нь маш их гайхсан.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуцдаг халтар(66.181.189.183) 2019 оны 05 сарын 18

Түрүүнд нь байсан дарга нь хүний үг авдаг хүн байсан юм уу хөзөр тоглоол тэнэж байдаг новш байсан тэр үед ч бас хүн зөндөөл үрэгдэж байсан энэ далдагнаад байгаа юм бичээд байгаа нохдууд ч гэсэн сэтэр горилсон салбадай нар юу хийж чадах юм та нар та нар ард түмэнд уламал ад болно дахиж сонгогдох санаа чинь бүтэхгүй

1  |  0
Хуцдаг халтар(66.181.189.183) 2019 оны 05 сарын 15

Түрүүнд нь байсан дарга нь хүний үг авдаг хүн байсан юм уу хөзөр тоглоол тэнэж байдаг новш байсан тэр үед ч бас хүн зөндөөл үрэгдэж байсан энэ далдагнаад байгаа юм бичээд байгаа нохдууд ч гэсэн сэтэр горилсон салбадай нар юу хийж чадах юм та нар та нар ард түмэнд уламал ад болно дахиж сонгогдох санаа чинь бүтэхгүй

0  |  0
Хасар(66.181.161.27) 2019 оны 05 сарын 15

Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчид хариуцлага тооцно уу

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Баярсайхан дарга алж байнаа, зун намар нь улсын нөөцийн 2 ширхэг боодолтой өвсийг албаар задлуулж 3 боодол болгож боож ашиг орлого олдог үүнээс болж хариуцсан алба хаагчид нь ажлаас гарах асуудлаа ярьдаг, хавар өвөл нь болохоор цас зуднаас айж бүтэн 40 орчим цаг хотод хамгийн муухай нь бүгэж бүгэж хилийн чанад руу зугтаадаг угтаа бол баярсайхан ямар ч гэрээ хэлцэл хйисэнгүй зөвхөн хоббигоороо дарга нарт тал засаж дагаж далдаганаж яваа нэгэн.

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Баярсайхан даргын орлогч хуулийн өмнө хариуцлага хүлээх боломжгүй албан тушаалтан онцгой комиссын нарийн бичиг учир зөвхөн гүйцэтгэх албан тушаалтан гэдгийг наранбаатар ойлгоорой.

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Баярсайхан дарга маш их гадаадад сургалтад хамрагдаж гамшиг осол болоход утсаа салгаад 2 хоног бүгэж нуугд, тэгээд гадаад руу дахин суралцахаар зугт гэж заасан юм болов уу,

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 20

Хүний амь ансэрсдээд байх үед дайрч давшлах наад захын асуудал та өөртөө дүгнэлт хий, Онцгой комиссын хурлыг зөвхөн та эсвэл онцгой комиссын орлогч дарга зарлаж, удирдах ёстой үүнийг хийж чадаагүй учир танруу дайрч давшилах нь түмэн зөв хуулиа унш журмаа мөрд түүний араас гоншигнож сураарай_

1  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Өмнөговь аймгийн олон арван алба хаагчдаар ОБГ-ын дарга хурандаа харандаа шиг гозгор Баярсайхан тоглож байгаа, зөвхөн дарга нарт хүрч үйлчидэг, хэдэн баян авгайчуулд үйлчидэг, барилгын зураг зурах бүрдээ мөнгө авах гэж түүнийгээ хэлж чадахгүй хянаж чадахгүй баахан хүлээлгэж хүлээлгэж цаг хугацаа барж барж хэдэн халтар төгрөг авч байж нэг зэрж өгдөг үнэн сонин гар.

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Асуудал тавьж байгаа нөхөд хил гаалиар гарсан өдөр судрыг нь харж албан ёсоор хил хамгаалах албанаас гадаад руу гарсан эх баримтын мэдээ мэдээллийг авч байгаад шуурга болохоос өмнө эсвэл шуурга болсон хойно явсан эсэхийг тодруулж байгаад хэвлэл мэдээллийн хурал хийж хариуцлага тооцож үнэхээр улс төржүүлж байгаа эсэхийг тодруулах үлдэж.

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Эндээс хархад Наранбаатар дарга та хэн нэгийг өмгөөлж хамгаалж байгаа нь таны буруу байна, аймаг сумдад шуурга болно гэж байхад эсвэл шуурга тавьж эхэлсэн байх үед та болон танай албатууд уб хотод байсан байна. маш их хэмжээний хохирол учирч эрдэнэт хүн амь насаа алдчихаад 40 гаруй цаг болж байхад яагаад төрйн алба хаагчид төрийн албаны хувь хүний ухамсарыг дээдлэн голомтод ирэхгүй 40 гаруй цагийн дараа хилийн дээс алхав та бүгд ухамсарлан хариуцлага хүлээх хэрэгтэй.

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 20

Үхсэний хохь амьдын жаргал гэж байгаа юм шиг төрийн алба төрийн байгууллагаас урьдчилсан сэргийлэх мэдээ мэдээллийг өгсөн анхааруулсан гэтэл малдаа явж байгаад үхсэн 4 иргэний буруу мэт тэнэг юм бүү ярь, мал төрийн өмч гэдэг тэгвэл малчид малынхаа араас явж байгаад амь насаа алдсан. та нар шиг хэн нэгэнд тал засаж хэн нэгийг дагаж цүнх барьж явж тал засаж яваагүй эр зориг баатарлагаар амь насаа алдсан.

1  |  0
ЗОЧИН(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Манай аймгийн ард иргэд бид үнэнг нэгдсэн дуу хоолойгоор илэрхийлэх болж, Ерөнхйи сайд, ЗГХЭГ-ын дарга нар төрийн албаны муу муухай бүхнийг засаж залруулна гэсэн асуудал тавьж хөндөх цаг нь болсон.

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Манай аймгийн обг-ын талаар бүх үнэнг саяхан зариг,ми сувгаар нэвтрүүдэг гарсан тэр бол үнэхээрийн үнэн зөв асуудлыг хөндсөн байсан, гэтэл Болдмаа гэхгүй 3 хан жилийн дотор манай аймгийн алба хаагдыг зөвхөн Баярсайхан даргын шийдвэр буруу мэдээ мэдээлэлээр нийт 50 орчим алба хаагчдыг ОБГ-аас зөвхөн баярсайханд тал засаагүй , үйлчилээгүй гэдэг байдлаар албанаас чөлөөлсөнг харахад манай аймгийн ОБГ хурандаа Баярсайхан даргын хувийн комдани мэт болсон. Аргагүй аовь нутгийн ард иргэд бид тэнүүн уужим сэтгэлтэй тулдаа л асуудлыг хөндөөгүй

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Баярсайхан даргыг Солонгос, АНУ, Австрали Япон, Швуд улсруу манай аймгийн зардлаар явуулсан. Улс орон аймаг орон нутагт гамшиг болж байхад болод хор хохирол учирчаад байхад та аймгийн засаг даргын хувьд онгоц нисэхээс олон цагийн өмнө Баярсайхан даргын нислэгийг цуцлуулах боломж эрх мэдэл байсан. хамтарч бизнес хамтарч мөрийтэй тоглоомыг Өмнөговь аймгийн төрийн захиргааны байгууллагуудын дарга нарын хэмжээнд цэцэглүүлэн хөгжүүлж байгаа нь таны буруу

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

дарамталж байсан. шуурга болсноос бүтэн 1 өдөр хагасын дарга онгоцонд сууж эргэж ирэхгүй юм шиг зугатсан.Баярсайхан танд болон ОБЕГ-ын дарга нарын мөнгө угаах эх үүсвэр иөнгө олж өгдөг эх үүсвэр болсон.Ямар ч хөндлөнгийн асуудал орохгүй албаны дотоод хяналтын шалгалт очиход та шалгалтын комиссын гишүүдийг хүлээж авч хамт обг дээр шалгуулах гэж байгаа даргын өмнүүр орж асуудал зохицуулсан.

0  |  0
Шар Шувуу(122.201.21.229) 2019 оны 05 сарын 15

Эрхэм дарга маш буруу ярьж байна.Гамшгаас хамгаалах тухай хуулиараа бол аймгийн засаг дарга онцгой комиссын дарга, ОБГ-ын дарга онцгой комиссын орлогч дарга энэ 2 эрхэм дарга нар аймгийн онцгой комиссыг хуралдуулж шийдвэр гаргах үүрэгтэй, нарийн бичгийн дарга ямар хурал удирдах шийдвэр гаргахгүй, Хамгийн сонирхолтой нь таны баруун гар болоод бгаа Баярсайхан шуурга болох өдөр уб хотод утас салгаж 2 хоног Швед явах онгоцыг тэсэн ядан хүлээж хүлээж 05.13-ны өдөр ниссэн. шуурга болж байх үед аюулт үзэгдлийн голомтод биечлэн ирж удирдаагүй энэ үед УБ хотод цаг минут бүр аймаг руу бүдэн рүү залгаж

0  |  0
Naranbaatar-t(202.9.45.70) 2019 оны 05 сарын 14

Bolno, chadna gej songogdson bol tegee l hiih heregtei. Itgeliig ni avaad songogdson ard irgedeesee uuchlal guigaad aldaagaa huleen zuvshuuruud l boloo biz dee. Neg l ih biyee umuursun hun.

0  |  0
Зочин(202.179.31.55) 2019 оны 05 сарын 14

Хүний амь яригдаж бхад юуны чинь улс төржилт. Сөрөг хүчний хувьд ийм шаардлага тавих нь зөв. Гамшиг болж бхад албан тушаалтанууд ажил дээрээ бхгүй бсан нь үнэнштээ. Баримтаар нотлох хэрэгтэй. Гамшигийн үед тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаагүйн улмаас олон хүний амь нас эрсдсэн үнэнштээ. Гамшигийн талаар улсын зардалаар Америкд оччиж сургалтанд суусан маш өндөр түвшиний хүмүүс ингэж ажиллах нь харамсалтай.

1  |  0
Карма(66.181.161.98) 2019 оны 05 сарын 14

Хүн үхэх бас зохисгүй юу

0  |  0
хуульч(64.119.16.19) 2019 оны 05 сарын 14

гамшиг болж байхад аймгийн зд онцгой комиссын дарга ажлаа хийгээгүй л байна шүү. хуультай.онцгой комиссыг итх дарга хариуцах ёсгүй. хуулиар аймгийн зд гээд албан тушаал заасан байгаа. хариуцлагаа хүлээ

1  |  0
Балдан(202.126.89.55) 2019 оны 05 сарын 15

Гайхаад байх юм манай намын дарга байхгүй байгаа л биз 2 орлогч олон дарга нар байгаа биздээ Харин Бадарч дарга ажлаа өгөхөөр юм дөө Намын даргын зөвлөх хийгээд байж байхгүй юу Энэ АН-ын нөхдүүдийн зөв ш дээ.

2  |  0
Зочин(66.181.161.91) 2019 оны 05 сарын 14

Хариуцлагаа хүлээх чадвартай байж дарга болох хэрэгтэй. Бүхэл бүтэн аймаг удирдаж байж ийм хариуцлагагүй, ёс суртахуунгүй байж болохгүй ш дээ.

0  |  1
ӨБӨБӨБ(202.179.8.4) 2019 оны 05 сарын 14

ЯРВАЙСАН МУУ ХАР ПЯЗДУУ ВЭ

0  |  0
Сугир(27.123.213.134) 2019 оны 05 сарын 14

Наранбаатар дарга аа ичиж амьдраарай Цогтцэцийн засаг даргадаа хариуцлага тооцохын оронд гоншигоноод суухын ичээчээ Тэр өдөр ИХ-ын дарга нь л хөдөөгүүр давхиад байснаас биш чи өөрөө тэгэж ажиллаагүй шүү дээ Наад орлогч нар чинь ч гэсэн том толгойлоод алга болсон нь үнэн

0  |  1
zochin(123.179.7.164) 2019 оны 05 сарын 14

AN tsaashaa

0  |  0
MAN(27.123.213.134) 2019 оны 05 сарын 14

Та бүгдийг ажлаа сайжруулахыг л шаардсан байна шүү дээ. Энэ засаг нь өөрөө их улстөрждөг хүн байналээ ш дээ. Өөрсдөө эзгүй явсан байж хариуцлагаа үүрэх л хэрэгтэй.

0  |  0
Zochin(66.181.161.60) 2019 оны 05 сарын 14

Zasag darga guai ih l aij dee huurhii 4 hvnii altan ami shvv dee vvniihee tuluu ogtsroh l ystoi shvv dee iim soyl surtahuun suuchaad ajil hii

0  |  0
Goviin hvv(66.181.161.60) 2019 оны 05 сарын 14

MAN-iihan ajilaa sain hiideggvin tod ilrel ni hvnii a mind hvrch dee

0  |  0
Нийслэл хvv(150.129.142.76) 2019 оны 05 сарын 14

Тэр сумын засагт нь хариуцлага тооцоочэээ

1  |  0
зочин(202.131.226.221) 2019 оны 05 сарын 14

сэтгэгдэл устгаад байхын хар ацнууд чинь

0  |  0
Тос тосон бумба(66.181.161.100) 2019 оны 05 сарын 14

Хариуцлага яриад байхад юу гоншигоноод байгаа дурак вэ. Цэрэгийн хэлтсийн дарга цагдаагийн дарга та өөрөө орлогч нар чинь эрүүл мэндийн газрын дарга нар чинь цогтцэций сумын дарга нар чинь зугаалаад алга болчихсон юм биш үү. Ажил хийдэггүй дарга нарын асуудал хөндөгдөөд байгаа юм биш үү. Энэ бүтэхгүй ээ яанадаа сайхан нутаг минь

2  |  0
Zochin(202.126.89.213) 2019 оны 05 сарын 14

Erdenet hunii ami ersdehed buhel buten tom uurhaitai sum murtlee erliin groul gargaad ereed oloon irehgui, sumiin udirdlagiin l buruu bna, hariutslagaa tootsoh ni zuv

2  |  0
zochin(202.131.226.221) 2019 оны 05 сарын 14

бүх аймаг суманд адилхан байгалийн онц аюултай үзэгдэл болсон. Зөвхөн Цогтцэций д ийм олон хүн эрсдсэн нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ муу байсных бишүү

1  |  1
Өмнөговийн иргэн.(66.181.161.44) 2019 оны 05 сарын 14

Засаг дарга минь хэвлэл мэдээлэл фэйсбүүкэд шоудаж байхаар ажлаа сайн хийхгүй дээ. АН намын хэдэн залуус хэлсэн л болохоос биш үнэний ортой л зүйл байна даа.

4  |  0
Зочин(202.131.226.221) 2019 оны 05 сарын 14

Дарга нар нь байхгүй байснаас зохион байгуулалтын арга хэмжээ авч чадаагүйгээс 4-н хүний амь нас эрсдээд байхад юун улс төржилт вэ. Наана чинь алтан амь үрэгдчихсэн байна ш дээ. Хариуцлага алдсан дарга нартаа хариуцлага тооцох хэрэгтэй байна. Хариуцлага тооцох асуудлыг АН-*аар шаардуулаад байх асуудал биш ш дээ. Манай нам өөрөө шийдэх асуудал шүү дээ. Тэр муусан далчигнаж л байг. Харин та ажлаа сайжруулах хэрэгтэй байна шдээ.

5  |  0
Top