Олон улсын жүдо бөхийн холбооноос хэд хэдэн удаа хэлэлцээр, ярилцлага хийсний үр дүнд Ираны жүдо бөхийн холбоотой маш чухал гэрээ байгууллаа. Ираны жүдогийн холбооноос цаашдаа олимпийн үзэл санааг хүндэтгэн үзэж, хэн нэгэн тамирчныг ад үзэх, гадуурхах явдал гаргахгүй гэдгээ амалжээ.
Энэ асуудал нь Иран, Израилийн бөхчүүдийн хоорондын дайсагналтай холбоотой. Ираны бөхчүүд сугалаагаар израиль тамирчинтай таарахаараа барилддаггүй, тэмцээнээс гардаг явдал тогтмол гардаг байсан.
Олон улсын жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээнд шинэ ерөнхийлөгч Араш Миресмаэли гарын үсэг зурсан бөгөөд Араш өөрөө ч ийм үйлдэл хийж байсан хүн. 2004 оны олимпод тэрбээр дэлхийн аварга цолтой ирсэн ч Израилийн бөхтэй учраа таараад олимпийн наадмыг орхин явсан. Иранд түүнийг олимпийн аваргатай ижил шагналаар шагнаж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Спорт улс төрөөс ангид байх ёстой.Даанч санасанаар болохгүй л юм.