Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр чиглэлийн замыг түр ХААЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Орон нутгийн замд бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтож, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч, зорчигч нар хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

 Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хурдаа тохируулж явах, онцын шаардлагагүй тохиолдолд цаг агаар, замын нөхцөл сайжиртал замд гарахгүй байхыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхаарууллаа.

Мөн зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top