Антуан Гризманн “Атлетико”-г орхилоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Мадридын “Атлетико” багийн хэвлэл мэдээллийн албанаас Францын шигшээ багийн довтлогч Антуан Гризманн багаа орхиж байгааг албан ёсоор зарлалаа.

“Үнэхээр гайхамшигтай таван жил байлаа. Та бүхэнд баярлалаа гэж хэлье. Фэнүүд минь миний сэтгэл зүрхэнд үүрд үлдэнэ” гэж Гризманн мэдэгдсэн байна.

Энэ жил 28 настай Гризманн “Атлетико”-д 2014 оноос эхлэн тоглосон. Нийт 256 тоглолтод оролцож, 133 гоол оруулсан байна. “Атлетико”-д тэр Европын лиг, УЕФА-гийн Супер цом, Испанийн Супер цомын тэмцээнд түрүүлж байлаа.

Гризманн ямар багт шилжиж байгаа талаараа мэдээлээгүй ч Испанийн өөр нэгэн том баг “Барселона” 120 сая еврогоор авахаар тохиролцоонд хүрсэн мэдээлэл байна. Энэ мөнгөний 24 сая еврог “Реал Сосьедад” авах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top