Энэ сарын 15-19-нд Англи улсын Манчестер хотноо Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Манай улсаас долоон тамирчин оролцохоор бүртгүүлсэн байсан боловч таван тамирчинд виз олгогдоогүйн улмаас хоёр тамирчин л оролцохоор боллоо. “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Намуун, 2017 оны ДАШТ-нд шагналт байр эзэлсэн А.Нацагдорж, Э.Буяншагай нарын хүчтэй тамирчид маань дэлхийн авадргад оролцож чадахгүй боллоо. Энэ удаагийн ДАШТ нь “Токио 2020” олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тун чухал тэмцээн байсан юм. Өнөөдөр 58 кг-ын жинд М.Түмэнбаяр, маргааш 54 кг-ын жинд Т.Билэгсайхан тулалдах хуваарьтай байна.
Сэтгэгдэл ( 1 )
виза гараагүй шалтгаан нь юу вэ. хаана хэн хариуцлага алдаж олон залуусын хөдөлмөрийг алаад хаячихваа.