Хятадын хөлбөмбөгийн холбооноос гадаад хөлбөмбөгчдөд иргэншил олгох шаардлагаа чангаруулснаа зарлалаа. Одооноос эхлэн Хятадын иргэн болохыг хүссэн хөлбөмбөгчид эх оронч боловсрол олгох хичээлд суух ёстой болжээ. Жишээ нь, тэдэнд Хятадын түүх, Коммунист намын түүхийн хичээл орж, нам засгийн газраас сүүлийн үед хэрэгжүүлж байгаа бодлогын талаар шалгалт авах гэнэ. Мөн соёл урлаг, туг далбаа, төрийн дууллыг судлаж, төрийн дууллын үгийг цээжилж, дуулж чаддаг байх шаардлагатай болжээ.
Сэтгэгдэл ( 0 )