ФОТО: Сүхбаатар аймагт өдрөөр “харанхуй” боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Өнөөдөр /2019.05.15/ Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч байна. Мөн Сүхбаатар аймагийн зарим нутгаар өнөөдөр шороон шуурга харанхуйлан шуурч байна. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болтлоо шороон шуурга шуурлаа. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр ихэнх нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа юм. Энэ сарын 16, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна . Маргааш өдөр Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Тиймээс иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.19) 2019 оны 05 сарын 16

Хэлсээр сануулсаар байтал зѳрчиж яваад, эсвэл малаа хашиж харж байхгүы холдуулчаад араас нь явж осгоод л буруугаа бусхдруу чихэж яаралтай дуудаж чирэгдүүлээд л, дарга удирдлагаруугаа дайраад л хүниы ѳмнѳѳс амкдарч байгаа мэт л байх болждээ.

1  |  0
Top