“Эрдэнэ Ресурс”-ын алтны агууламж өндөр байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн хэрэгжүүлж буй “Хөндий” алтны бүлэг ордын алтны агууламж өндөр байгааг компанийн зүгээс мэдээллээ.

“Хөндий” алтны ордын дундын бүсийн сонгогдсон талбайд 112 метр ухсан өрөмдлөгийн цооногоос 5.9 гр/тн агууламжтай алт илэрсэн бол гурван метрийн цооногоос 40 гр/тн, харин лицензийн талбайн хилийн бүсийн ойролцоо ухсан 210 метрийн цооногоос 51.9 гр/тн агууламжтай алт илэрсэн байна. Энэ нь компанийн хөрөнгө оруулагчдын анхны тооцоололтой дүйж байгаа хэрэг аж.

Өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн өрөмдлөгийн ажил энэ сарын сүүлээр бүрэн дуусах тооцоотой байна. “Баян Хөндий” алтны ордын судалгааны ажил зургаадугаар сар гэхэд дууссаны дараа “Хойд Хөндий”, “Алтан Сум” ордын хайгуулын судалгааны ажилд шилжих юм.  Өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ашиглалтын лиценз болгох хүсэлтээ илэрхийлээд байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Top