Олон улсын музейн өдөр энэ бямба гарагт тохиож байна

2019 оны 05 сарын 16

Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн дэлхийн улс орнуудад тэмдэглэх болжээ. Олон улсын музейн зөвлөл нь нийгэмд тулгамдаж буй сэдвийг сонгон олон улсын музейн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэдэг уламжлал тогтсон. 2019 онд "Соёлын амин зангилаа нь Музей: Уламжлал шинэчлэл" сэдвийн дор дэлхийн мянга мянган музей эл өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг угтсан арга хэмжээ Монголын Үндэсний музейд маргааш /2019.05.16/ 12-14 цагийн хооронд иргэдэд нээлттэй болно. Арга хэмжээнээс музей, музейн сан хөмрөг нь мэдлэг, бүтээлч байдлын хосолсон платформууд болж, үзэгчид нь хамтран бүтээгч, мэдээллийг хуваалцагч, харилцагч болж буй сайхан жишээ буюу Ерөнхий боловсролын сургуулийн түүхийн хичээлийг музейн үзэсгэлэнд тулгуурлан танхимын болон танхимын бус аргаар хөгжилтэй, сонирхолтой байдлаар явуулж үр дүн нь сурагчдийн бүтээлч үйл ажиллагаагаар хэрхэн илэрч буйг харах боломжтой.

Музейн нийгэм дэх чиг үүрэг өөрчлөгдсөөр байна. Орчин үед музейнүүд үзэгчиддээ чиглэсэн, уян хатан, дасан зохицох чадвартай, интерактив хөтөлбөрүүд хэрэгжүүлэн мөн дижитал технологийн шинэ эрэл хайгуулаар байр сууриа сэргээн хадгалсаар байгаа. Музей, музейн сан хөмрөг нь мэдлэг, бүтээлч байдлын хослуулсан бааз болж, харин музейн үзэгчид нь хамтран бүтээгч, мэдээллийг хуваалцагч, харилцагч болдог.

Музейн гол үйл ажиллагаа цуглуулгын хадгалалт, хамгаалалт хийгээд цуглуулга, судалгаа, сэргээн засварлалт, үзэсгэлэн зэрэг үндсэн үйл ажиллагаагаар дамжуулан олон нийттэй ойр дотно байх өөрчлөлтийг хийж байна. Өнөөдөр дэлхийн музейд орчин үеийн нийгмийн асуудлууд, зөрчилдөөнийг шийдвэрлэх шинэлэг аргыг эрэлхийлж байна. Музей нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эерэг өөрчлөлтийг дэмжиж, эрсдлийг багасгах боломжтой. Аливаа музей нь нийгмийн зүрх болсон  байгууллагын хувьд  соёл хоорондын харилцан ойлголцолыг бэхжүүлэх, тайван замаар улс орнуудыг холбох, тогтвортой ирээдүйг тодорхойлох өргөн боломжтой.

Музейн нийгэм соёлд нөлөөлөх, оролцох үүрэг оролцоо нэмэгдэхийн хэрээр тэд өөрсдийн цуглуулга, түүх, соёлын илэрхийллийн олон талт төрлийг хүндэтгэх шинэ арга замыг эрэлхийлж, орчин үеийн үзэгчдэд хамаатай уламжлалыг бий болгодог. Музейн онол, практикийн гүн гүнзгий нөлөөгөөр энэхүү өөрчлөлтийг хийх нь музейн үнэ цэнийг дахин авч үзэх, музейн мэргэжилтнүүдийн хувьд бидний ажлын мөн чанарыг тодорхойлсон ёс зүйн хил хязгаарыг асуухад хүргэдэг. Музейд тулгамдаад буй сүүлийн үеийн асуудлын нэг нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ, үзэл бодлыг дэлхийн нөхцөл байдалд хөрвүүлэхэд зориулагдаж байгаа юм.

Монголын Үндэсний музей – Холбогдох утас 70110913, 99123922

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top