Мария Шарапова “Ролан Гаррос”-т оролцохгүй

2019 оны 05 сарын 17

ОХУ-ын теннисчин Мария Шарапова мөрний гэмтлийн улмаас энэ сарын 26-нд эхлэх “Роллан Гаррос” тэмцээнд оролцож чадахгүй болжээ. Мария инстаграм хуудсаараа дамжуулан энэ талаар мэдэгдэж, “Муу мэдээ гэвэл би Парист тоглож чадахгүй боллоо. Харин сайн мэдээ нь би бэлтгэлээ дахин хийж эхэлсэн. Ирэх жил уулзья, Парис” гэж бичсэн байна. Энэ жил 32 настай Мария өнгөрсөн хоёрдугаар сард Майамигийн тэмцээнд гэмтсэнээс хойш Ром, Мадрид, Штутгартын тэмцээнд ороогүй. Тэр 2012, 2014 онд Роллан Гаррост түрүүлж байв.

“Ролан Гаррос-2019” тэмцээн энэ сарын 26-наас зургаадугаар сарын есөн хүртэл  Францад болно. Шагналын сан 42,7 сая евро юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top