Испанийн “Барселона” баг энэ зуны наймааны зорилгоо тодорхойлжээ. Одоогийн байдлаар “Барса” Френк де Йонгийг” Аякс”-аас авсан байгаа. Мөн Маттейс де Лигт, “Атлетико”-гийн Антуан Гризманн хоёрыг авах хүсэлтэй байна. Энэ гурван тоглогчийн үнэ 265 сая евро. Гэвч Каталоны багт де Йонгийг авах (75 сая евро) мөнгө байгаа ч Гризманныг авах 120 сая, де Лигтэд зарах 70 сая евро байхгүй байгаа юм. Тиймээс “Барселона” Филиппе Коутиньо (100 сая евро), Иван Ракитич (50 сая), Самюэль Умтити (40 сая), Яспер Силлессен (30 сая), Малком (40 сая), Андре Гомеш (20-25 сая), Марк Кукурелья (10 сая), Нелсон Семеду (35 сая) нарыг зарахаар шийдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Hunii naimaa gesnees sportiin klubuud ter dundaa holbombogiin klubuud shud hunii naimaa il tod hiideg yum bishuu. Toglogchdoo shuud l ted geed zarchihdag, esvel avchihdag