Зэвт харвааны тэмцээн болно

2019 оны 05 сарын 17

Монголын үндэсний харваачдын холбооноос энэ сарын 19-нд Чингисийн хүрээ амралтын газарт Зэвт харвааны тэмцээн зохион байгуулна. Харваачид 40 метрт 20 сум, 60 метрт 20 сум тавих юм. Нийлбэр оноогоор шалгарсан шилдэг 16 харваач 40 метрийн зайд 5 сум тавьж өрсөлдөнө.

Мөн зэв нүүлгэх холын харвааны тэмцээн болох юм. 2017 онд спортын мастер А.Александр 469 метр хол харваж, рекорд амжилт тогтоож байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top