Алсугийн 10 настай охиныг “Голос.Дети”-д шударга бусаар түрүүлсэн гэж үзжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

ОХУ-ын ОРТ телевизийн сувгаар The Voice of Holland шоуны нэг хувилбар буюу “Голос.Дети” хүүхдийн дууны уралдаан зургаа дахь улиралдаа болж, ялагчаар  дуучин Алсу болон бизнесмэн Ян Абрамовын 10 настай охин Микелла Абрамова тодорсон юм.

Дөрөвдүгээр сарын 26-нд дэлгэцээр гарсан тус шоуны ялагчийг шууд мессеж болон утсаар өгсөн саналаар тодруулжээ. Микелла Абрамовагийн төлөө 145 451 санал өгснөөс 109 000 гаруй нь мессэж, 36 000 гаруй нь утсаар өгсөн санал байжээ. Ингээд 56.6 хувийн саналаар Микелла Абрамова тасархай ялалт байгуулж, харин тус уралдаанд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Ержан Максим ердөө 27.9 хувийн санал авчээ.

Шоуны саналын тоо болон ялагчийг зарламагц ямар нэгэн шударга бус явдал болж буйг олон нийт сэжиглэн, улмаар шалгахыг шаардаж эхэлжээ.

ОРТ-тэй тус шоунд хамтран ажиллаж, саналын тоог хариуцсан “СМС Сервисы” компанийн зүгээс санал авахад автоматаар хий тоонууд нэмэгдсэнийг дурьдсан байна. Гэхдээ энэ нь хакердсан ажиллагаа биш харин үүрэн телефоны компанийн ашигладаггүй дугааруудаас маш олон мянган мессэж, дуудлага автоматаар зэрэг орж ирж, улмаар саналд онцгой нөлөө үзүүлснийг тогтоожээ. Нийтдээ 8000 гаруй мессеж, 30 мянга гаруй дуудлага автоматаар хийгдсэнийг урьдчилсан шалгалтаар илрүүлээд байгаа юм байна.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Микелла Абрамоваг ялуулахын тулд хэн нэгэн этгээд саналын тоог автоматаар нэмж чадахаар байгууллагад ойролцоогоор 20 сая рублийг хахууль болгон өгсөн байх магадлалтай гэнэ. Гэхдээ тус хэргийг мөрдөн шалгаж буй юм.

Тус шоуны эрхийг эзэмшдэг Нидерландын компаниас Оросын шоу нэвтрүүлгийн дүн маргаантай болсныг хянаж үзээд, Микелла Абрамовагийн ялагчаар тодорсныг хүчингүйд тооцож,  энэ сарын 26-нд ОРТ сувгаар сүүлчийн шатанд шалгарсан хүүхдүүдийн оролцсон тусгай дугаарыг шууд дамжуулахаар шийдсэн байна.

Мөн цаашид “Голос.Дети” шоуны ялагчийг олон нийтийн саналаар тодруулахад ийм маргаантай явдал огт гаргахгүй гэж амлажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оросууд ялгаварлах(66.181.185.67) 2019 оны 05 сарын 19

Орос хүүхэд нь түрүүлээгүй болохоор үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж байгаа нь тэр шүү дээ хө. Тэр мундаг дуучин ээжийн мундаг охин чи ялсан

1  |  0
(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +22 995 414 913

0  |  0
Зочин(202.131.243.186) 2019 оны 05 сарын 17

хаа газрын луйварчид бүх юмыг авах хууль бус авах санаатай

0  |  0
Top