Алла Пугачевагийн залуу стиль дахин олныг алмайруулав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

70 настай Алла Пугачева өчигдөр найз Валентин Юдашкиныхаа “Загварын ордон”-ы нээлтэд оролцжээ. Тэрбээр уг баярт нөхөр, 42 настай Максим Галкинтайгаа хамт ирсэн байна.

Алла Борисовна үдэшлэгт ирэхдээ кет, жийнс, загварлаг цамц өмссөн байжээ. Түүний нөхөр Максим Галкин үдэшлэгийн зургаас цахим хуудсандаа нийтэлсэн байна. Уг зургийг харсан фэнүүд нь “Алла супер”, “Хамгийн гайхалтай эмэгтэй”, “Алла үнэхээр сайхан эмэгтэй” гэх зэрэг комментоор “булжээ”.

Алла Пугачева сарын өмнө 70 нас хүрсэн билээ. Тэрбээр Кремлийн ордонд сүүлчийн тоглолтоо хийгээд тайзаа орхиж буйгаа мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top