Төрийн ордонд өнөөдөр /2019.05.17/ эрэгтэй хүн нас барсан талаар өмнө мэдээлсэн. Талийгаач төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байжээ.
Тэрээр гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан талаар эх сурвалж мэдээллээ.
Одоогоор Төрийн ордонд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргээд байна. Цагдаагийн байгууллага энэ талаар шалгаж байгаа ба Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст анх дуудлага иржээ.