Их дүйчэн өдөр махан хоол хэрэглэдэггүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 18

Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр /2019.05.18/ буюу Зуны эхэн сарын шинийн 15-ны энэ өдөр тохиож байна. Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг. 
Монгол оронд дүйчин өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай гэж үздэг. 
Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өглөөний 05:00-21:00 цаг хүртэл Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгуулж байна. Их дүйчэн өдрийг угтан Өчигдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд дэх сэргээн засварлах урлангийн нээлт болсон юм. 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dambii(73.83.84.234) 2019 оны 05 сарын 19

Muur bagsh nar ungutei haragdaj bnoo. Yadgiin yadgiin hun negl amidarna. Lam ch gesen hun. Huuhen shaana hudal shaana.

1  |  0
Top