Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн Дорнод бүсийн финалын 2 дахь тоглолт өнөөдөр өглөө Милуокид боллоо. Нутгийн баг “Милуоки Бакс” талбай дээрээ “Торонто Рэпторс”-ийг 125:103 харьцаатай бут ниргэлээ. “Милоуки” багийн Яннис Адетокунбо 30 оноо, самбараас 17 бөмбөг авалт хийж, багаа тэргүүлжээ. Финалын цувралд “Милуоки” 2-0 тэргүүлж байна. Гурав дахь тоглолт Торонтод энэ сарын 20-нд болно.
Сэтгэгдэл ( 0 )