Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 19

Сар бүрийн гурав дахь долоон хоногийн ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагддаг. Энэ сарын тохирол өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний 19:30 минутад  Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн бол НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн супер шагнал 80 сая төгрөг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top