Японы нийслэлд болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээний найм дахь өдрийн барилдаан өнөөдөр болж байна.
Минато дэвжээний сэкивакэ Ичиножёо баруун өвдөгний гэмтлийн улмаас өнөөдрөөс тэмцээнийг орхилоо. Манай бөх өнгөрсөн Хаврын тэмцээнд 14 давж, сэкивакэ цолоо эргүүлэн авсан ч энэ тэмцээнд хоёр давж, тав унаад байсан юм. Тэмцээний гурав дахь өдрөөс баруун өвдгөө боон, дохёнд гарч байсан ч барилдах аргагүй байсан тул ийнхүү эмчилгээ хийлгэж эхлээд байна. Ичиножёо 2016 оны Намрын тэмцээнийг оруулаад хоёр дахь удаагаа тэмцээн өнжиж байгаа нь энэ юм. Минато ояката “Тэмцээний өмнө гэмтсэн байсан. Хэрэв эмч нар зөвшөөрвөл Зуны тэмцээний голоос барилдах болно” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Мөн Бразилийн Кайсэй баруун тохойн гэмтлээр тэмцээнээс гарлаа. Харин шинэ озэки Такакэйшёо хоёр хоног өнжөөд өнөөдрөөс дахин барилдана.
Сэтгэгдэл ( 0 )