Такакэйшёо Зуны тэмцээнд дахиад барилдахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 19

Шинэ озэки Такакэйшёо ирэх башёд кадобан болох нь тодорхой боллоо. Зуны тэмцээний дөрөв дэх өдөр комүсүби Митакэүмиг давахдаа баруун өвдгөө гэмтээсэн озэки маргааш нь тэмцээнээс гарсан билээ. Гэвч гурав хоног өнжөөд өнөөдөр дахин барилдахаар дохён дээр гарсан. Харамсалтай нь комүсүби Аойямад унаад 3 даваа, 3 унаа, 2 өнжсөн гэсэн үзүүлэлттэй болсон.

Барилдааны дараа сэтгүүлчдэд барилдана гэж байсан боловч оякатадаа Зуны тэмцээнээс чөлөөлж өгөхийг хүсчээ. Маргааш түүнтэй барилдах байсан сэкивакэ Точиношин ялалт авч, найм дахь даваагаа авах боллоо. Точиношин 10 давбал озэки цолоо эргүүлэн авах тул маш хэрэгтэй давааг түүнд Такакэйшёо бэлэглэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top