Олон улсын боксын өдөрт зориулан ОХУ-ын боксын шигшээ баг Дэлхийн шигшээ багтай тоглох болжээ. Тоглолтод дэлхийн шилдэг боксчид оролцох юм. Уг тоглолтод мэргэжлийн боксчид ч оролцож магадгүй байна. Олон улсын боксын өдрийн арга хэмжээ долоодугаар сарын 20-22-нд Москва хотын Улаан талбайд болно. “Энэ үеэр боксчид 2-3 Гиннесийн рекорд тогтоох болно” гэж ОХУ-ын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлев мэдээллээ.
Олон улсын боксын өдрийг жил бүрийн долоодугаар сарын 22-нд тэмдэглэдэг билээ.
Сэтгэгдэл ( 0 )