Монголчууд ч Европын лигийн финал үзэхээр Бакуд ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Haqqin.az (Азербайжан)

Европын лигийн финалын тоглолт энэ сарын 29-нд Азейрбайжаны нийслэл Бакуд болно. Английн шилдэг хоёр баг “Челси”, “Арсенал” финалд шалгаран үлдсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон билээ. “Челси” ч, “Арсенал” ч дэлхийн өнцөг булан бүрт хөгжөөн дэмжигчидтэй баг. Тиймээс багаа дэмжихээр Бакуд Англи төдийгүй маш олон орноос фэнүүд цуглана. Тэдний дунд монголчууд ч олон байх болно.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, МҮОХ-ны гишүүн, Монголын таван төрөлтийн спорт холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар буюу САТО Баку явах тийзээ хэдийнэ захиалжээ. Хүүдээ ч гэсэн бас билет авсан байна. Гэхдээ САТО Бакуд албаны төлөөлөгчийн хувиар биш жирийн хөгжөөн дэмжигчийн хувиар ирэх юм. Тэр бол “Челси” багийн фэн. Одоо САТО Словакийн Братислава хотод хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр ажиллаж байгаа. ДАШТ дуусгаад Бакуд ирж, Европын лигийн шигшээ тоглолт үзэж сонирхоно. Харин хүү нь Лондон хотоос Бакуд ирэх юм байна. Сонирхолтой нь САТО “Челси” багийг шүтдэг бол хүү нь “Арсенал” багийн үнэнч фэн. Аав хүү хоёрын багийн хэн нь ялах бол?

САТО-д дахиад хоёр хүү бий. Нэг нь Английн “Ливерпуль”, нөгөөх нь мөн л Английн “Манчестер Юнайтед” багийг дэмждэг. “Ливерпуль” багийг дэмждэг хүү нь Мадридад болох Аваргуудын лигийн шигшээ тоглолт үзэхээр төлөвлөж байсан ч түүнд Испанийн виза олгоогүй гэнэ. Гэхдээ энэ хөлбөмбөгийн гэрбүл сэтгэлээр унаагүй. Тэд наймдугаар сард Туркийн Истанбулд болох Европын Супер цомын тэмцээнийг гэр бүлээрээ очиж үзэхээр зэхэж байгаа. “Арсенал”, “Челси” багийн хэн ялсан нь Истанбулд тоглох болно. Харин “Ливерпуль” Аваргуудын лигийн финалд “Тоттенхэм”-ийг ялвал Супер цомд оролцох эрхтэй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top