Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг маргааш нээхээр төлөвлөжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлд хийгдэж байгаа зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байна. ХУД-ийн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацааны дагуу өнөөдөр замыг нээхээр ажиллаж байна гэж  Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар мэдээллээ. 

Нийслэлийн авто замын хөгжлийн газар "Өнгө хучилтын ажил хэвийн явагдаж байгаа. Хуваарийн дагуу өнөө шөнө замын ажлыг дуусгахаар төлөвлөсөн тул маргааш /2019.05.22/ замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа гэдгийг мөн албаныхан хэлэв. 

Яармагийн гүүрний зам засварын ажилтай холбогдуулан хотын төвөөс ''Чингис хаан'' олон улсын нисэх буудал орох зам хөдөлгөөн ихтэй байгаа тул зорчигч та нислэгийн цагаасаа хоцрохгүйн тулд цагаа зөв тооцоолж гарахыг МИАТ компани сануулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top