Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр /2019.05.21/ Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа.
Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна гэж Ерөнхий сайд хэллээ. Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.
Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. Мөн,
-Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан, асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртлэх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлж, нэмэх асуудлыг судлан ирэх оны төсөвт тусгах
-Хүүхдийн ордонгүй аймгуудад шинээр ордон барих, зуслангүй аймгуудад хүүхдийн зуслан байгуулах
-Сургууль бүрт хүүхдийн оролцооны танхим байгуулж, клуб, дугуйлан хичээллүүлэх
-Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмж хэрэгжүүлэх
-Сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэц бий болгох
-Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, согог засалч бэлтгэж, мэргэшүүлэх
-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусгах
-Аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч нарыг чадавхижуулах, охид, хөвгүүд сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах боломж бүрдүүлэх
-Хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа сувилгаа шаардлагатай 0-3 насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг шуурхай үзүүлэх учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг төлөвлөгөөний биелэлт, ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа,
Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх албан хаагчдыг бэлтгэж, эрх олгон ажиллуулж эхэлсэн. 2018 онд 181 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэж зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд торгууль оногдуулсан. Гэсэн хэдий ч одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хязгаарлагдмал байгаа тул НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа, үнэлгээ хийж хүүхдийн эрхийн шинээр 88 зөрчлийг хуульчлахаар Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ. Мөн байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийг дэмжиж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд, цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх бодлогыг хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлнэ зэрэг мэдээллийг өглөө.
Мөн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцууллаа.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 21 )
Өгөөгүй байгаа саруудаа нөхөж өгөөрэй 1 сараас хойш аваагүй
Huseltee haana yah ugui we. Odoo huseltee ugh boo I bizdee
юун хүсэлт вэ? Ямар нэг шалтаг шалтгаан тоочилгүй л өгчихөөч,
Bi 2hvvgiinhee hvvhdiin mungnuus hasagdsanaa medej chadaagvi genet l orohiod boliod 3jil bolj bn,odoo bolohoor hariu ireegvi gesen vg heleed butsaan. Uchnuun tsag zaw ajil ochoor dugaar bolon bj ochood aimar uramgvi .!
Ядаж хүүхдийн мөнгөө авмаар байх юм
Манайх хүүхдийн мөнгөө авалгүй 2 жил болж байна хүсэлт гаргасан хариу ирээгүй гээл хойшлуулаад байх юм одоо тэгвэл 6.1 с авч болно гэж ойлгож болох уу
За сонгууль дөхөөд нөгөө хүүхдүүдээр шоуддаг ажлаа эхэлж байх шив дээ аль эрт л хүсэлт гаргасанд нь өгнө гэж байсан худлаа байсан засагт эрүүл оюун ухаантай хүмүүс байдаг юм болов уу даа
Ингээд л хүмүүсийг нааш цааш гүйлгэж тоглодог Нээх ажил хийсэн асуудал шийдсэн царай Ийм төрд гутаж байна
erh tesh olgowol sain l bna manaih huuhdiin,mongo awaagui 2jil bolloo yaj husekt gargah ym be
Buh huuheduuded olgoh estoi. Yagaad huuheduudiig yalgabarlaad baigaa yum be? huuheduud orlogo olj chadahgui shuu dee.Ta nar uuriinhuu 2 huuhediin 1 end yum uguud nuguuh huuheddee yum uguhgui yalgaad uz dee!!!!
Zugeer l buhbhuuuded uguuch ydargaatai sdanuud shuu
Bi 6sariin omno torood hvvhdiin mongnii barimtaa bvrdvvleh gesen chin amjirgaanii tvwshin togtoon gej bsan odoo tegwel hvvhdiin mongo awvh bolohnee
сайн байна уу он гарсаар манай хүүхэдүүдийн мөнгө ороогүй мөн 18оны10сар төрсөн хүүхэдийн мөнгө бүр ороогүй нөхөн олгох болов уу мэдээд өгөөж
Hvsltin hana gargah be hvvhdiin 20 munvv nuguu hassan mungun butsaagaad uguh gej bnuu ?
Huseltee gargaad odoo 3 jil boljiina, dun garaagui l bgaa. Ehnii huuhed dr ireed tuvshin togtoono geed yvsn, daraagiinh dr bas tuvshin togtoono geed shalgaad yvsn, odoo hurtel hariu n bhgui, bas bolooguiee mashintai gj bichsen bn, avtoiin gazraas shalgahaar ner dr chn mashin alga Tgvl mashingui gsn todorhoilolt avchir gsn hahaha 3 jiliin dotor chn hunii amidrald yu es tohioldohovdee....
hen hezee huselt avsan uym be horoo duuregiin hund surtaltnuud chini amijirgaanii tuvshinii sudalgaanii dun gesen ulgeryariad huuhdiin mungu hasaad heden jil bolloo chinzorig said uuniig anhaaraldaa avaach huuhduudiin huseltiig shineer avaachee
2016 ond hassan hvvhdvvdiin mongo hezee ogoh gj bn ve. 19 on chini dundaa orchloo. TA nar l hassan